Сураггүй алга болсон эртний хаант улсууд

Posted on Тавдугаар сар 13, 2011

7


Нохой бас Чонын цаг
Нохой бас Чонын цаг
Sansar Mongols CD
Нохой бас Чонын цаг

Ангкор-Ват (кхмер “сүм-хот”)

ertnii_2
Камбужийн хаанчлалын үе буюу 9-13 дугаар зууны үеийг кхмерийн иргэншлийн алтан үе гэх ба хожмоо энэ хааны нэрээр Камбож улс нэрлэгджээ. Жаяаварман VII Камбуж хааныг эрх барих үед энэ орон улс төр, соёлын хувьд цэцэглэж байсан нь өдгөө үлдсэн түүний ордны балгасаас харагддаг. Энэхүү ордны төв барилгуудын гадна талд инээж буй бурхадын дүрийг сийлсэн байдаг аж.

Анурадхапурын балгас

Энэ бол эртний Ланкан иргэншлийн үе дэх Шри-Ланка улсын хуучин нийслэл аж. Уг газрыг эртнээс хамгийн ариун, хамгийн чухалд тооцдог байсан бөгөөд Ланканы үед хүмүүс хамгийн удаан хугацаагаар оршин сууж байсан гэнэ.

ertnii_3Энэ хотыг ойролцоогоор Христосын тооллын өмнөх 380 оны үед барьсан гэж үздэг ба манай эриний өмнөх 10 дугаар зууны үед оршин суугчид нь Полоннарува руу нүүх хүртэл цэцэглэн хөгжиж байсан аж. Буддын болон индусын шашинтнуудын сүсэглэдэг энэ газар өдгөө олон тооны сүм хийдээр хүрээлүүлсэн байгаа аж.

Гуго хаант улс, Түвд

Түвдийн Гланг Дарм хааны хүүгийн босгосон гэх энэ хачирхалтай хаант улс ойролцоогоор 10 дугаар зууны үед бий болсон гэж үздэг ба 700 жилийн дараа хачирхалтай байдлаар нурж унасан байдаг. ertnii_4Хэдэн мянган оршин суугч нь ч сураггүй алга болжээ. Хаант улс байсныг илтгэх энэ балгасууд Нгари мужид байдаг аж. Энэхүү хотын ханан дээрх зурагнуудад тухайн үеийн оршин суугчдын өдөр тутмын амьдралыг дүрслэн харуулсан байдаг ба маш сайн хадгалагдан үлджээ. Түүнчлэн алт мөнгөөр урласан Будда бурхны хөшөө давтагдашгүй, гайхалтай бүтээлд тооцогддог байна.

Хампи

ertnii_5Энэтхэгийн Карнатака мужийн тосгон. Эртний нийслэл Вижаяанагар хотын балгасан дунд оршдог. Эртний энэ хотын төвд нь оршдог байсныхаа ачаар уг тосгон шашны томоохон төв болсон байж магад. Хампи-г “ЮНЕСКО”-ийн дэлхийн өвд бүртгэсэн байдаг аж.

Керма хаант улс

ertnii_6Энэ хаант улс нь ойролцоогоор Христосын тооллын өмнөх 2500 оноос мөн тооллын 1520 он хүртэлх хугацаанд Эртний Египетийн өрсөлдөгч улс байсан аж. Энэ хаант улс Дээд Нубияд (өнөө үед Судан улс ба Нил мөрний зүүн эрэг хүртэлх завсар газар) байгуулагдаж Египетийн худалдаа арилжааны гол цэг болж байжээ. Хадгалагдан ирсэн оршуулгын газарт нь эзэн хаадын бунхан олон бий гэнэ. Керма нь Африкийн хамгийн эртний улсын нэгд тооцогддог байжээ.

Котте хаант улс

ertnii_7Энэ хаант улсаас үлдсэн балгас Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотын захад бий. 15 дугаар зууны үед цэцэглэн хөгжиж байсан энэ улсын хаан нь хамгийн сүүлчийн үе залгамжлагч байсан ба Шри-Ланка улсын бүх ард түмнийг нэгтгэж чадсан нэгэн байжээ. VI Паркамаб хааны үед уран зохиол, соёл урлаг хамгийн сайн хөгжиж чадсан гэнэ.

Когүрёо хаант улс

ertnii_8Хятадын Жилинь, Ляонинг мужуудаар уулын Вуну, Гуоней, Ванду хотуудын балгасууд тархан байрласан байдаг. Угтаа эдгээр нь 14 хааны булш бөгөөд нэгэн цагт энэ газар Когүрёо хэмээх хаант улс ноёлж байсныг илтгэдэг байна. Когүрёо улс Христосын тоолын өмнөх 277 оноос манай эриний өмнөх 668 он хүртэл оршин тогтнож байжээ.

Сабаэ хаант улс

ertnii_9Сабаэчүүд Христосын тооллын өмнөх 2000 оноос манай эриний 8 дугаар зуун хүртэл өнөөгийн Йемен улсын нутаг дэвсгэрт амьдарч байжээ. Санаа хотын зүүн хэсэгт орших Сирваа дүүрэгт доорх сүмийг илрүүлсэн байдаг. “Алмага” сүм маш сайн хадгалагдан үлджээ. Түүнийг мод, чулуугаар бүтээсэн байдаг бөгөөд 6 тонны жинтэй 7 баганатай. Эдгээр баганыг кран маягийн төхөөрөмжөөр өргөж байрлуулсан нь илэрхий аж. Мөн сүмийн нүүрэн хэсэгт Саби удмын хоёр хааны хөшөө байдаг гэнэ.

Түүхийн Сукхотай цэцэрлэгт хүрээлэн

ertnii_10Тайландын хойд хэсэгт оршдог. Энэ хот 13-14 дүгээр зууны үед ид цэцэглэн хөгжиж байсан Сукхотай хаант улсын нийслэл байжээ. 70 км2 нутаг дэвсгэрийг хамарсан энэ хотод хааны ордны балгасаас гадна 26 сүм хадгалагдан үлдсэн аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Тайландын Соёл, урлагийн газар хяналтдаа байлгадаг ба мөн л “ЮНЕСКО”-ийн дэлхийн өвд бүртгүүлжээ. Будда бурхны эртний хөшөө, ордны балгасыг сонирхохоор маш олон жуулчин энэхүү хүрээлэнг зорьж очдог байна.

 

About these ads