2013 in review

Нэг дүгээр сар 2, 2014

0

The WordPress.com stats helper monkeys prepared a 2013 annual report for this blog. Here’s an excerpt: The concert hall at the Sydney Opera House holds 2,700 people. This blog was viewed about 26,000 times in 2013. If it were a concert at Sydney Opera House, it would take about 10 sold-out performances for that many […]

Афганистан: анхдагч шалтгаан

October 7, 2013

0

-Афганистаны тайван бус байдал юунаас үүдэлтэй вэ- Саяхан болж өнгөрсөн хоёр хоногийн гашуудлын үеэр афганчууд 1978 оны коммунист төрийн эргэлтийн үеэр амиа алдсан мянга мянган иргэнийхээ дурсгалыг хүндэтгэв. Тэдний нэрийг саяхан олж тогтоосон юм. 35 жилийн өмнө болсон энэ хэрэг тус улсад үймээн, самуун тасралтгүй дэгдэх үндсийг тавьсан ажгуу. Коммунист төрийн эргэлтийн дараа коммунизмыг эсэргүүцэгч […]

Е.Касперский: Би дарангуйлал тогтоо гэж уриалаад байгаа юм биш

October 7, 2013

0

Өнгөрөгч есдүгээр сард Евгений Касперский-н байгуулсан компьютерын вирус судлалын лаборатори Icefog гэсэн нэртэй хөлсний хар хакерчдын бүлэглэлийг илрүүлсэн юм. Ноднин жил уг лабораторийн ажилтнууд Ираны сүлжээний аюулгүй ажиллагаанд заналхийлээд байсан Flame хэмээх маш хортой троян вирусын бүтцийг задалж, аюулгүй болгож чадсан байв. Харин үүний дараа дэлхийн хамгийн аюултай хүмүүсийн жагсаалтад Касперскийн нэр дээгүүр бичигдэх болсон […]

Posted in: Uncategorized

Шанхай ногоон

October 7, 2013

0

Есдүгээр сарын 29-ний өглөө Хятад-ын Засгийн газар Шанхайдаа бүү хэл Хятаддаа хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэгт тооцогддог Пудун-д худалдааны чөлөөт бүсээ ёслол төгөлдөр нээв. 29 шоо км талбай бүхий уг бүсийг нээснээрээ тус орон эдийн засгийн либералчлалд чухал алхам хийсэн төдийгүй хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог эдийн засгийнхаа өсөлтийг түргэсгэж чадна гэж дотоодод нь болон хилийн чанадад […]

Энэ газар манайх байсан юм

October 7, 2013

1

-Google Maps-т маргаантай газар нутгуудыг хэрхэн тусгасан байдаг вэ- Энэ долоон хоногийн эхээр Японы эрх баригчид орон нутгийн захиргаа, улсын их сургуулиуддаа хандан цахим хуудсууддаа Google Maps-ын газрын зураг ашиглахгүй байхыг зөвлөлөө. Япон улс өөрийнхөө эзэмшил нутгаа гэж тооцдог газруудын нэршлийг Google компани газрын зурагтаа буруу тусгасан байсан нь ийм хязгаарлалт нэвтрүүлэх шалтгаан болсон ажээ. […]

500 жил арчлуулаагүй дэлхийн цорын ганц цэцэрлэгт хүрээлэн

October 7, 2013

1

Марти Пярсинен тэргүүтэй Хельсинкийн их сургуулийн хэсэг археологич Бразиль-ийн Акри мужид малтлага явуулж байгаа бөгөөд дэлхийн хөгжилд оролцож явсан боловч бидний үл мэдэх соёл иргэншлийг нээсэн тухайгаа саяхан зарлав. “Шинэ соёл иргэншил” гэдэг үгсийг өдөр бүр сонсоод байдаг зүйл биш. Гэхдээ Амазоны сав газар явуулж байсан археологийн судалгаануудыг үндэслэж үзвэл энэ нь тийм ч шинэ, […]

Улз нутгийн Пифагор

Хоёр дугаар сар 1, 2013

5

Гавьяат багш Б.Жаргал

Хэдэн жилийн өмнө нэгэн танил ахтай гудамжинд тааралдан элдэв зүйлийг хөөрөлдөж байтал сайхь ах “Дүү хүү, манай ахтай нэг уулзаач. Нутаг усныхан анддаггүй, одоо 70 гарсан Жаргал ах маань насаараа математикийн багш хийсэн ховорхон хүн бий” гээд цааш жаахан дэлгэрүүлэн ярихад нь тэр буурайтай уулзах сонирхол төрж байв. “Тооны Жаргал” гэдэг нэрийг тэгэхэд л анх […]

Posted in: Нийтлэл

Телевизийн түүхэн дэх хамгийн гажиг шоу

Нэг дүгээр сар 21, 2013

0

Д.Болдын Твиттер хуудаснаас авав

(Шүүмж) “Камертон-2” шоу “амжилттай” өндөрлөлөө. Твиттерээр гартай болгон нь амаа олохгүй магтлаа. Харин Фэйсбүүкт арай ардчилсан хэлэлцүүлэг өрнөв. Хэлэлцүүлгийн гол утга нь: ирээдүйд хэрхэн цахиур хагалах нь ойлгомжгүй ахиад нэг хамтлаг гарч ирлээ гэх. Энэ шүүмжлэлийг нэг талаас ойлгож болох юм. “UBS” телевизийн “Universe Best Songs”, “25 дугаар суваг” телевизийн “Making the Band” гээд олон […]

Posted in: Нийтлэл

“Апофис”-оос үүдэн өрнөх жүжиг

Нэг дүгээр сар 18, 2013

0

NASA-ийн авсан зураг

-“Бурхдыг мөхөөх астероид” дэлхийн хажуугаар мэдэгдэлгүй өнгөрчээ- Энэ сарын 9-ний өдөр “99942 Апофис” хэмээх сансрын биет (астероид) манай гаригаас 14.5 сая км зайд өнгөрөв. Маяачүүдийн “зөгнөл” биелээгүй, дээр нь шинэ жилийн баярын уур амьсгал дарагдаагүй байсан учир энэхүү үйл явдлыг хүмүүс анзааргагүй өнгөрүүлсэн гэж хэлж болно. Гэтэл энэ их чухал үйл явдал байсан. Яагаад гэвэл, […]

“Ариунтны нутаг”-ийг эзэгнэх Хан

Нэг дүгээр сар 17, 2013

0

Имран Хан

-Пакистаны генерал, исламистүүд төрийн эрхэнд гаргах хүнээ олжээ- Пакистаны Дээд шүүхээс Ерөнхий сайд Ража Первез Ашрафыг болон түүний 15 хамтрагчийг авлигын асуудалд сэжиглэн баривчлах, шүүхийн урьдчилсан сонсголд хүчээр авчрах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр тус оронд “хувьсгал” эхэлж буйг зарлан тунхагласан өдөртэй давхцан гарсан тул тун удахгүй Пакистаныг цочирдуулах шинэ шинэ үйл явдлууд гарна гэдэг нь […]

Саудын тагнуулчид Асадыг олжээ

Нэг дүгээр сар 15, 2013

0

34-14-big

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Оросын аюулгүй албаны хамгаалалт дор байлдааны хөлөг онгоцонд амьдарч байгаа гэнэ. Энэ тухай Саудын Арабын “Аль-Ватан” сонин мэдээлжээ. Саудын Арабын тагнуулын байгууллагын эх сурвалж Асадыг гэр бүл, ойр дотно нөхдийнхөө хамтаар хөлөг онгоцонд амьдарч байгааг илрүүлсэн талаар мэдээлсэн байна. Тэрбээр тун зайлшгүй нөхцөлд л хөлөг онгоцоо орхиж явдаг бөгөөд Сирийг зүглэхдээ […]

Posted in: мэдээ

Малигээс Сомали хүртэл

Нэг дүгээр сар 15, 2013

0

Францын нисэх хүчин Малигийн тэнгэрт

  -Саяхан болсон үйл явдлаас Франц улс Африкт нөлөөтэй хэвээр байгаа нь харагдлаа- Өнгөрөгч долоо хоногийн эцсээр Францын тагнуулын алба Сомали улсад тусгай даалгавар гүйцэтгэжээ. Францын элитийн салаа алан хядагчдаас өөрийн андаа суллаж авахыг оролдсон ч чадаагүй байна. Уг ажиллагааг нэгэн цагт Францын колони явсан Мали улсын хойд хэсгийг туйлын үзэлтнүүдээс чөлөөлөх нэлээд өргөн цар […]

Хорвоо ертөнц халаасанд багтана

Нэг дүгээр сар 10, 2013

0

Trillion-doolar-coin-debt

-АНУ нэг их наяд долларын зоос гаргах аргыг хэрэгжүүлэхээр шийдэв үү- АНУ-д өрийн дээд хэмжээг өсгөх талаарх ээлжит маргаан айсуй. 2011 онд хууль тогтоогчид уг асуудлыг шийдэхэд зайлшгүй шаардлагатай байсан хуулиудыг баталж өгөхгүй удаасны улмаас Америкийг золтой сүйрүүлчихээгүй. Тэгээд өрийн дээд хэмжээг арайхийж тогтоолгуулсны дараа дэлхийн энэ томоохон эдийн засгаас гарсан үр дагаврууд хэдэн сарын […]

Тангараг өргөх ёслол хүлээж байг ээ

Нэг дүгээр сар 10, 2013

0

Уго Чавес, Николас Мадуро нар

-Венесуэлийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа- Венесуэлийн Үндэсний хурал өнгөрөгч мягмар гаригт тус улсын Дэд Ерөнхийлөгч Николас Мадурын хүсэлтийн дагуу өдгөө Кубад хавдрын эсрэг эмчилгээ хийлгүүлж буй Уго Чавесийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хойшлуулахыг зөвшөөрлөө. Энэ шийдвэр сөрөг хүчнийхний дунд томоохон шуугианыг дэгдээсэн бөгөөд сөрөг хүчний төлөөлөл эрх баригчдаа Үндсэн хууль зөрчсөнд буруутган […]

Болливудын киноноос ч аймаар

Нэг дүгээр сар 9, 2013

0

-Оюутан бүсгүйг хүчирхийлсэн хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна- Өнгөрөгч арванхоёрдугаар сарын дундуур Дели хотноо оюутан охиныг бүлэглэн хүчирхийлсэн явдлыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш их хэлэлцэх боллоо. 23 настай энэ бүсгүй оройн цагаар автобусанд явж байхдаа гэмт хэргийн золиос болсон юм. Үүнтэй холбоотойгоор, Энэтхэгийн Засгийн газар бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхийг хичээж байгаа авч уг […]

Пентагон болон ТТГ-ыг удирдах магадлалтай хүмүүс

Нэг дүгээр сар 8, 2013

0

Obama Nominates Hagel For Defense Secretary, Brennan For CIA Chief

Өнгөрөгч даваа гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Пентагон, ТТГ-ыг удирдуулах хүсэлтэй байгаа хүмүүсийнхээ нэрийг зарлалаа. Чак Хейгел, Жон Бреннан нарыг эдгээр албан тушаалд томилогдох өндөр магадлалтай гэдгийг судлаачид эртнээс таамагласаар ирсэн билээ.  Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч даваа гаригт Пентагоны тэргүүнд буюу АНУ-ын Батлан хамгаалахын сайдад сенатч асан, Бүгд найрамдах намын гишүүн Чак Хейгелийг, харин Тагнуулын […]

Нөгөө ертөнцөөс илгээсэн мэдээ

Нэг дүгээр сар 7, 2013

0

Муаммар-Каддафи, Николя-саркози

-Николя Саркозиг Ливийн удирдагч агсан Каддафигээс мөнгө авч байсан хэрэгт сэжиглэж эхэллээ- Франц улс Ерөнхийлөгч асан Николя Саркозиг тойрон дэгдсэн дуулиант хэргээр шинэ оноо угтав. Саркозиг 2007 онд сонгуулийн кампанит ажилдаа Муаммар Каддафийн дэглэмээс хэдэн арван сая евро авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Авлигын хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байгаа нэгэн этгээд Саркози болон Ливийн […]

Депардье тулдаа л авлаа

Нэг дүгээр сар 5, 2013

0

Депардье Москвад. Архивийн зураг

-Жерар Депардье ОХУ-ын иргэн боллоо- Энэ сарын 3-ны өдрийн үдээс хойш Кремлийн цахим хуудсанд Францын жүжигчин Жерар Депардьег ОХУ-ын иргэн болохыг зөвшөөрсөн тухай Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгдсэн байв. Зарлигт уг жүжигчний Оросын кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж иргэншил олгосон тухай дурдсан байлаа. Дээрх үйл явдалтай зэрэгцэн Рамзан Кадыров түүнийг Чеченьд ирж суурьшихыг урив. […]

Антарктид аль орны эзэмшил вэ

Нэг дүгээр сар 4, 2013

1

антарктид

Антарктидын төлөөх тулаан дараагийн зуунд өрнөж эхлэх бололтой. Тэр үед газрын тос, байгалийн хийг олборлохын тулд олон км-ийн зузаантай мөсийг өрөмдөх технологи ч бий болох аж. Тэр цагт дэлхийн зургаа дахь тив Антарктидийн төлөө багаар бодоход гуч гаруй орон өрсөлдөх болов уу. Антарктидийн зузаан мөсөн хучлага дор газрын тос, байгалийн хийн асар их нөөц нуугдаж […]

Беназир Бхуттогийн хүү Пакистаны ардчиллыг аварна гэв

Нэг дүгээр сар 4, 2013

0

Ерөнхий сайд агсан Беназир Бхутто

–Пакистаны хамгийн алдартай улс төрчдийн залгамжлагч гэх 24 настай энэ залуу алан хядагч, дарангуйлагчдаас эмээхгүй буйгаа мэдэгдлээ- Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн 24 настай хүү Билавал Бхутто Зардари өнгөрөгч долоо хоногт улс төрийн замналаа их тод эхлүүллээ. Тэрбээр ээжийнхээ амь үргэдсэний таван жилийг тохиолдуулан нэлээд хурц үг хэлэв. “Беназир Бхутто миний хэлэх үгийг гэрчлэх […]

Америк цэргүүд газрын түрээсээ төлөлгүй Афганистаныг орхин гарч байна

Нэг дүгээр сар 4, 2013

0

0_59064_66f3ef22_XXL

-Америкийн цэргийн баазууд ахуйн ба техникийн хур хогоос гадна олон жилийн турш үргэлжилсэн газрын маргааныг нээлттэй хэвээр нь орхиод гарлаа- Кунар хэмээх түгшүүрээр дүүрэн мужийг орхин гарахдаа Америкийн цэргүүд олон тооны эвдэрхий техник хэрэгсэл, газрын түрээсийн төлбөр болон нутаг дэвсгэрийн ширүүн маргааныг орхиж гарсан хэмээн мужийн захиргаа, түрээслэгчид өгүүлэг тавьж байна. Шөнө дунд ачааны машины […]

Цөмийн эрчим хүчийг адлах нь зөв үү

Нэг дүгээр сар 4, 2013

0

Игналинскийн ЦЭХС

  -Цөмийн эрчим хүчний станцыг хар хунгаар төсөөлөх ёстой юу- ЗХУ-ын үед цөмийн эрчим хүчний станцыг (ЦЭХС) түшиглэн боссон энэ хот төрийн байгуулалт нь өөрчлөгдсөн 20 жилийн дараа ч гэсэн хуучин уламжлалаа хадгалж чадсан, хүмүүс нь ч оросоор ярьсан хэвээр байх юм. Литва улс нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж явсан Балт орчим оршдог гурван орны нэг […]

2012 in review

Нэг дүгээр сар 1, 2013

0

The WordPress.com stats helper monkeys prepared a 2012 annual report for this blog. Here’s an excerpt: 4,329 films were submitted to the 2012 Cannes Film Festival. This blog had 38,000 views in 2012. If each view were a film, this blog would power 9 Film Festivals Click here to see the complete report.

Posted in: Uncategorized

Б.Березовский: Оросын Мөрдөх товчооны шалгалтаас айх юм алга

Арван хоёрдугаар сар 27, 2012

0

-Березовский ОХУ-ын Олон нийтийн радио, телевизийн компанийн бүтээсэн киноны талаар шүүхэд хандах эсэхээ шийдээгүй байна- Англид амьдран суугаа бизнесмен Борис Березовский Оросын Мөрдөх товчооноос явуулах гэж буй шинэ мөрдлөгөөс айхгүй байгаа тухайгаа “BBC” агентлагт мэдэгджээ. Мөрдөх товчоо өнгөрөгч ням гаригт Оросын телевизийн “Россия-1” сувгаар гарсан эрэн сурвалжлах баримтат киног үндэслэн Б.Березовскийг шалгах төлөвлөгөөтэй байгаа бололтой. […]

Фидель Кастро У.Чавестай салах ёс хийгээд эхлэв үү

Арван хоёрдугаар сар 26, 2012

0

20120406110718

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн эргэн тойронд их ноцтой үзэгдлүүд өрнөх боллоо. Тухайлбал, тус улсын Парламентийн дарга Дьосдадо Кабельо, Уго Чавесийг Ерөнхийлөгчөөр өргөмжлөх ёслолын ажиллагааг аль болох хойшлуулахыг оролдож байна. Үүнийхээ шалтгааныг Чавесийн эрүүл мэндтэй холбон тайлбарлажээ. Гэвч Ерөнхийлөгчийн ойр дотно хүрээний хүмүүс эсрэгээрээ Кабельог Уго Чавесийн үхлийг хүлээж байгаа гэж үзэж байна.    Нам гүмхэн […]

Энэ хэрэгт “миний” гяндан хамаагүй

Арван хоёрдугаар сар 26, 2012

0

Сэжигтэн Дмитрий Кратов

-“Бутырка”-ийн орлогч даргыг Магнитскийн үхэлд буруугүй гэж үзэв- Энэ сарын 24-нд Москва хотын Тверской дүүргийн шүүхэд Бутырскийн гяндангийн орлогч дарга асан Дмитрий Кратовт холбогдох хэргийг хэлэлцжээ. Ялын төлөвлөгөөнд түүнийг ажилдаа хайнга хандсаны улмаас хуульч агсан Магнитский нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэтэл хоёр талыг мэтгэлцсэний дараа прокурор ялын дүгнэлтээ гэнэт өөрчлөн Кратовыг […]

Х.Клинтоны орыг залгах Жон Керри гэж хэн бэ

Арван хоёрдугаар сар 24, 2012

0

Жон Керри

Өнгөрөгч долоо хоногийн эцсээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төрийн нарийн бичгийн даргын орон тоон дээр сенатч Жон Керриг нэр дэвшүүлж буйгаа зарласан билээ. Обама хэлэхдээ “Нэг талаас нь авч үзвэл, Жоны туулсан амьдрал энэ үүргийг гүйцэтгэхэд бэлтгэл болж өгсөн гэж хэлж болно” хэмээсэн. Үнэндээ ч Керригийн албан тушаалын өсөлт хоёр чиглэлээр өрнөсөн гэхэд болно. Нэг […]

Аятайхан дамшиг

Арван хоёрдугаар сар 24, 2012

1

Жүжигчин, найруулагч Энди Серкис

Дэлхийн кинотеатруудад саяхан “Хоббит. Гэнэтийн аялал” хэмээх кино нээлтээ хийсэн билээ. Уг кино нь Толкиний зохиолоос сэдэвлэн, “Бөгжний эзэн” киноны үргэлжлэл болох үлгэрийн гурвалсан киноны эхний анги бөгөөд мөнөөх л Питер Жексон найруулсан юм. Ингээд Голлумын дүрийг үргэлжлүүлэн бүтээсний сацуу киноны хоёрдугаар найруулагчаар нь ажилласан Энди Серкистэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.   -“Хоббит” кинон дахь […]

Наполеоныг Оросууд дараагүй

Арван хоёрдугаар сар 24, 2012

2

I Наполеон

Бидний сайн мэдэх түүхээр бол Наполеон 1812 онд Орос руу довтолж цэргийн хохирол нэг их амсалгүй Москваг хүртэл давшин явсан ч оросууд нийслэлийнхээ ¾ -ыг нь шатааж түүний армийг хоол хүнсний нөөцгүй болгож дөнгөсөн учир Наполеон ухарсан гэж бид заалгаж явлаа. Улмаар ухарч явахдаа Наполеоны арми оросын хахир өвлийг даагаагүй гэж ойлгож явсан. Оросууд Наполеоныг […]

Цагаан хоол гэдэг Энэтхэгийн хараалаас салах цаг нь болжээ

Арван хоёрдугаар сар 21, 2012

2

13490868876992

-Дэлхий нийтэд тулгаад байгаа цагаан хоол нь энэтхэгчүүдэд ч, тэдний үхэр сүрэгт ч ашиг тусаа өгөхгүй байна- Сурах бичгийн тал дээр мэргэшсэн Энэтхэгийн нэгэн алдартай хэвлэлийн газраас саяхан нэг ном хэвлэлтээс гаргажээ. Уг номонд мах иддэг хүмүүсийг залилан хийх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх чадвартай худалчид гэж тодорхойлсон байв. Гэтэл энэ номыг 11-12 настай хүүхдүүдэд зориулж бичсэн […]

Орос яагаад Монгол Улс шиг биш юм бэ

Арван хоёрдугаар сар 21, 2012

8

mongolia_big

(“Московский комсомолец” сонины сэтгүүлч В.Иноземцевийн нийтлэлийг орчуулан хүргэж байна). -Нэгэн цагт хоцрогдсон гэж цоллуулж явсан хөрш орон маань ардчиллын буянд эдийн засгийн өсөлтөө эрчимтэй хөгжүүлжээ- Саяхан даа, Оросын улс төрчид “бахархах” нэгэн зүйлтэй болоод авсан. Дэлхийн орнуудын авлигын хэмжээг харуулсан жагсаалтад манай орон 10 байраар дээшилснээр Гондурас улстай эн зэрэгцэв. Байгуулсан энэ “гавьяа”-г нь улс […]

Өмнөд Солонгос эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу

Арван хоёрдугаар сар 19, 2012

1

600

-Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль болж байна- Өмнөд Солонгосын иргэд И Мён Бакаар таван жил удирдуулаад залхсан бололтой. Чухамхүү ийм уур амьсгалд өнөөгийн сонгууль өрнөж байна. Тиймээс ялах магадлалтай хүмүүсийг танилцуулахаасаа өмнө И Мён Бакийн удирдсан он жилүүдэд дүгнэлт хийгээд үзэцгээе. Юуны өмнө сануулахад, Өмнөд Солонгосын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн албан тушаалыг ганцхан удаа таван жилийн хугацаатай […]

Романовын гэр бүлийн сүүлчийн оньсого

Арван хоёрдугаар сар 19, 2012

0

II Николай хааны гэр бүл

1918 он. Долоодугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө. Большевикүүд Екатеринбург хотноо хааны гэр бүлийг хүйс тэмтрэв. Гэр бүлийн бүх гишүүнийг хороосон уу? Тийм гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Гэвч үүнд бат итгэлтэй байж болохгүй нь. 1918 оны гуравдугаар сарын 3-ны өдрийг нэхэн саная. Энэ өдөр Большевист Засгийн газар Брест-Литовск хотноо Европын гол гүрнүүдтэй энхийн […]

Японы улс төрчдөд үзүүлж буй якуза нарын дэмжлэг

Арван хоёрдугаар сар 18, 2012

0

Японы Хууль зүйн сайд асан Кейшү Танака

Энэ сард Японы удирдагчдыг шүүнэ. Бүр тодорхой хэлбэл, Японы ард түмний дунд олон нийтийн санал асуулга явуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан зарим нэг хүнд жинхэнэ шүүх гэж байдгийг сануулууштай. Японы Ардчилсан намаас (АН) сонгогдсон Ерөнхий сайд Ёшихико Нода засгийн эрхийг жил гаруйхан хугацаанд барьсныхаа дараа олон тооны шуугиант явдлын улмаас өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд Парламентаа […]

Цагдаа нар Ньютаунд болсон аллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ

Арван хоёрдугаар сар 17, 2012

0

Бүрлээч Адам Ланза

АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод 27 хүний амийг хороосон этгээд өмнө нь мэдээлж байсан шиг сургуулийн байр руу чөлөөтэй нэвтэрсэн бус харин дайрч орсон ажээ. Тус мужийн цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр энэ тухай ярьсан байна. Өнөөдрийн байдлаар, амиа алдсан бүх хүнийг ар гэрийнхнээр нь таниулж чадсан байгаа бөгөөд нэрсийг нь удахгүй […]

Posted in: мэдээ

Олон “харьяалал”-тай нэгэн

Арван хоёрдугаар сар 17, 2012

0

А.Литвиненко

-Литвиненко хэний талд ажиллаж байсан бэ- Энэ сарын 14-ний пүрэв гаригт Лондон хотын Кэмден дүүргийн захиргааны байранд Александр Литвиненкогийн амь үрэгдсэн хэргээр задлан шинжилгээний газраас явуулсан мөрдлөгийн урьдчилсан сонсгол болж өнгөрлөө. Сонсголын явцад Английн шүүхэд оруулах хэд хэдэн асуудлыг тодорхойлсон байна. Үүний сацуу Литвиненко нь Андрей Луговойн хамтаар Английн “МИ-6” тагнуулын байгууллагын даалгавраар Испанийн тагнуулд […]

Латин Америкийн хонгилууд дахь Дэлхийн IV дайн

Арван хоёрдугаар сар 15, 2012

0

Мексикийн цагдаа нар жагсагчдыг дарж байгаа нь, энэ сарын 1-ний өдөр

-Латин Америкт 14 жил ажиллаж, туурвисан бүтээлүүдээрээ олон тооны шагнал хүртсэн Испанийн сэтгүүлч Пако Гомес Надалийн нийтлэлийг орчуулан хүргэж байна- Латин Америкт ширүүн мөргөлдөөнүүд улам л ойрхон гарах боллоо. Шалтгаан нь юу юм бол? Эсвэл аргагүйн эрхэнд гараад байна уу. Үгүй л болов уу. Аль ч утгаараа тэнд дайн өрнөж байна. Яагаад гэвэл, энэ дайнд […]

Төрийн Дум Д.Яковлевийн нэрэмжит хуулиар хариу барилаа

Арван хоёрдугаар сар 13, 2012

0

Талийгаач Сергей Магнитский

ОХУ-ын Төрийн Дум дахь Үндсэн хууль, төрийн байгуулалтын байнгын хорооноос “ОХУ-ын иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэлд буруутай этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагын тухай” хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталж өгөхийг Думын гишүүдээс хүсчээ. Энэхүү хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Конгрессоор батлагдсан Магнитскийн нэрэмжит хуульд хариу болгож боловсруулсан байна. Парламент дахь дөрвөн бүлгийн дарга нар хамтдаа Думын даргад хуулийн […]

Казахстан сансрын буудлаа өөртөө авахаар шийджээ

Арван хоёрдугаар сар 13, 2012

1

Казахстаны удирдлага Байконур хот болон дэлхийд хамгийн томд тооцогддог мөн нэртэй сансрын буудлаа өөрийн эзэмшилд авах боломжийг судалж байна. Энэ тухай өнгөрөгч даваа гаригт Казахстаны Үндэсний сансрын агентлагийн тэргүүн Талгат Мусабаев мэдэгдлээ. Казахстаны удирдлагын түвшинд ОХУ-д сансрын буудлаа, мөн буудлын зарим барилга байгууламжийг түрээслүүлэхээс татгалзах талаар өмнө нь ч яригдаж байсан. Уг нь хоёр орны […]

Чингисийн онгоныг олсон уу

Арван хоёрдугаар сар 10, 2012

0

Чингис

Америкийн “The Daily Beast” сонинд нийтлэгдсэн өгүүллийг товч орчуулан хүргэж байна. Герман, япон, америк, орос болон англичууд хэдэн сая доллар зарцуулан байж Чингисийн онгоныг эрж хайсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Чингисийн онгоны байршил хэдэн зууны туршид тайлагдашгүй оньсого хэвээр ирсэн юм. Гэтэл… АНУ-Монголын эрдэм шинжилгээний ажилтан, археологичдын хамтарсан судалгааны баг Монголын баруун хойшоо алслагдсан нутгаас […]

Алан хядагчдын гол бай АНУ биш

Арван хоёрдугаар сар 7, 2012

0

9-11-01-2-thumb-250x166-27689

АНУ алан хядагчдын гол бай биш ажээ. Учир нь дэлхий даяарх алан хядах ажиллагааг ажигласан судалгаанд үндэслэж гаргасан жагсаалтад АНУ 41 дүгээрт бичигдсэн байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа 158 орныг судалгаанд хамруулан дотоодод нь алан хядах ажиллагааны хүч хэр идэвхтэй байгаа эсэх, сүйдсэн барилга байгууламж, амь үрэгдсэн хүний тоо зэрэг үзүүлэлтүүдээр нь харьцуулан дүгнээд эрэмблэжээ. Судалгааны […]

Асадад зориулсан хорт утааны баг

Арван хоёрдугаар сар 7, 2012

0

Асад

-Барууны эрх баригчид Сирийн дайныг зогсоох шалтаг олжээ- Америкийн тагнуулын ажилтнууд Сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэх гэж байгааг нотлох шинж тэмдгүүдийг илрүүлжээ. Энэ болон бусад мэдээллүүдийг үндэслэн барууны эрх баригчид Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцож Башар Асадын дэглэмийг мөд унагана гэсэн таамаглалууд гарч эхэллээ. Сирийн цэргүүд химийн зэвсгийн нөөцөө агуулахуудаас гарган орон даяар байрласан […]

194 дэх улс буюу дипломат аргаар байгуулсан ялалт ба алсын харгуй

Арван хоёрдугаар сар 6, 2012

0

Mahmoud Abbas

  Палестин улсыг НҮБ-ын дэргэдэх ажиглагч орноор баталсан мэдээллийг олон сонин хэвлэл ухайн тас шүүрэн авч дөвийлгөж орхив. Улмаар үйл явдлаас түрүүлэн Палестинийг тусгаар тогтносон улс мэтээр зарлан тунхаглаж баярлаж хөөрлөө. Тэр битгий хэл, “палестинчуудын төрөлх нутагтаа эргэж очих эрхийн тухай” НҮБ-аас гаргасан хамгийн гол 194 дүгээр шийдвэрийг үгээр хэрэгжүүлээд эхэлсэн байна. Хэн нэгний санамсаргүй […]

Күрдүүд гэж хэн бэ

Арван хоёрдугаар сар 4, 2012

0

Энэхүү “төргүй үндэстэн”-ий талаар бүгд л сонссон биз ээ. Гэлээ гэхдээ нэгэн зэрэг дөрвөн орны (Турк, Иран, Ирак, Сирийн) нутаг дэвсгэр дээр  оршин амьдарч буй энэ ард түмний талаар зөв ойлголттой явдаг хүмүүс нь цөөн байна. Күрдүүд бол Ойрх Дорнодын дөрвөн орны нутаг дэвсгэрт таран оршиж буй төргүй, төрөлх нутгийнхаа гадна амьдарч буй ард түмэн […]

“Эрүүл бус” нөхцөл байдал

Арван хоёрдугаар сар 3, 2012

0

Путин

-Владимир Путиний нуруу Оросын улс төрийг илтгэх чухал хүчин зүйл болов- Владимир Путинийг хүчирхэг удирдагч, тогтвортой байдлын баталгаа гэдэг үзэл өөрчлөгдөх магадлалтай болжээ. Путин алба тасалгаанаасаа гарах нь эрс цөөрсөн байна. Харин Оросын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд түүний бэртлийн талаар болон айлалчлал, нүүр тулсан уулзалтуудыг хойшлуулсан шалтгааны талаар идэвхтэй хэлэлцэх боллоо. Путиний эрүүл мэнд […]

Газарзүйн нээлтүүдийн эрин зуун

Арван хоёрдугаар сар 2, 2012

0

"Обь мөрөн" хөлөг

-Түүхэнд анх удаа хөлөг онгоц Хойд тэнгисээр байгалийн хий тээвэрлэв- Байгалийн хий тээвэрлэгч Оросын “Обь мөрөн” хэмээх хөлөг онгоц ханатал ачсан ачаатайгаа Хойд тэнгисийг амжилттай гаталжээ. Улмаар хөлөг онгоц Номхон далайн задгай усанд үргэлжлэн хөвж яваа бөгөөд удахгүй Японы эрэгт хүрч Норвегиос авч яваа байгалийн хийгээ хүлээлгэж өгөх аж. Цаг уурын өөрчлөлтийн улмаас ийм маягийн […]

Эрдоган Османийн шинэ эзэнт гүрнийг мөрөөдөх болжээ

November 30, 2012

0

Эрдоган

-Германы “Die Welt” сонины сэтгүүлчдийн бичсэн нийтлэл- Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган түүхийн өргөн цар хүрээгээр сэтгэж туркчууд өмнө нь захирч явсан газрууддаа эргэн очих ёстой гэж үзэх боллоо. Гэвч Гайхамшигт Сулейманы тухай өгүүлсэн телевизийн олон ангит кино түүний энэ үзэлтэй харшилдаж байна. Бараг сүүлийн гурван жилийн турш барууны хэвлэлийн хэрэгслүүд Туркийн гадаад бодлогыг […]

Испаничуудын амьдралаас сиеста аажмаар шахагдах боллоо

November 29, 2012

0

-Европ дахь эдийн засгийн хямрал Испани, Португалийн иргэдийн аж байдлыг өөрчилж орхижээ- Испани, португальчуудын өдөр тутмын амьдралын хэв маяг хуучнаа байв. Европт удаан хугацаагаар сунжран үргэлжилж буй эдийн засгийн хямрал ялангуяа уг хоёр оронд хүчтэй нөлөөлсний улмаас “сиеста” гэх үндэсний уламжлалыг нь ч устахад хүргэжээ. Мөнгө төгрөг хомс, ажил олдохгүй байгаа тул иргэд нь орлого […]

Д.Медведев: Хамтдаа аятай байж, гар нийлж ажиллаж чадах ганц хүн бол Владимир Путин

November 28, 2012

1

  -ОХУ-ын Засгийн газрын тэргүүний Францын “Франс Пресс” агентлаг, “Фигаро” сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна- -Ноён Ерөнхий сайд аа, ирэх долоо хоногт та Франц улсад айлчлах гэж байна. Таныг Николя Саркозитэй сайхан харьцаатай байсныг мэдэх юм. Харин өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэр гар нийлж байна вэ. Таны бодлоор, хоёр орны ирээдүйн харилцаанд ямар нэг […]

Катар баяны хэрээр аюултай улс

November 26, 2012

0

Katariin emir

Катарын эмирийн нэн тэргүүнд санаа тавьж явдаг зүйл нь одой вант улсын нь хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг хангахад оршино. Энэ зорилгоо хангаж байхын төлөө тэрбээр байж болох бүхий л аргаа ашигладаг ажээ. Саудын Арабын бөөрөнд наалдан оршиж буй Катар улс нь байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд гуравт ордог. Байгалийн хий нь тус улсын орлогын 70 хувийг […]