Америк улс хэнд өртэй вэ

Posted on Наймдугаар сар 4, 2011

2


Сүүлийн үед Америкийн өрийн талаар их бичих болсон. Ингэхэд Америк хэнд өртэй вэ. Энэ талаар бичсэн нийтлэлийг толилуулъя.

Америк улс хэнд өртэй вэ

Америк, Япон хоёр улсын өрийг харьцуулбал хэн нэгэн нь “Мэдээж хэрэг, Япон улс дотооддоо их хэмжээний өртэй учир гадаадад их өртэй байх” гэж хэлэх вий. Харин Америкийг хятадуудад их өртэй гэх вий. Тэгвэл тийм биш аж. Тийм ээ, Америк Хятад улсад тодорхой хэмжээний өртэй ч нийт өрийн хэмжээтэй харьцуулбал тийм ч их биш аж. Доорх тайлбаруудаас та бүхэн Америкийн Засгийн газар яг л Япон шиг дотооддоо их хэмжээний өртэй гэдгийг мэдэж болно.

Хонконг

Америкийн Засгийн газрын өр: 121.9 тэрбум доллар

Нийт өрийн 0.9 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Карибын банкны төвүүд (Caribbean Banking Centers)

Америкийн Засгийн газрын өр: 148.3 тэрбум доллар

Нийт өрийн 1.0 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Багам, Бермуд, Кайманы арлууд, Нидерландын Антилийн арлууд, Панам болон Британийн Виржинийн арлууд зэрэг газар оффшор үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, татваргүй бүс гэсэн үг. Тиймээс тэд Америкийн Сангийн яаманд хөрөнгө оруулахыг хүсдэг нь мэдээж юм.

Тайвань

Америкийн Засгийн газрын өр: 153.4 тэрбум доллар

Нийт өрийн 1.1 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Бразили

Америкийн Засгийн газрын өр: 211.4 тэрбум доллар

Нийт өрийн 1.5 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Газрын тос экспортлогч орнууд

Америкийн Засгийн газрын өр: 229.8 тэрбум доллар

Нийт өрийн 1.6 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Тус улсын Засгийн газар дараах орнуудад өртэй: Эквадор, Венесуэл, Индонези, Бахрейн, Иран, Ирак, Кувейт, Оман, Катар, Саудын  Араб,  Арабын нэгдсэн Эмират улс, Алжир, Габон, Ливи болон Нигери.

Хөрөнгө оруулалтын дундын сангууд

Америкийн Засгийн газрын өр: 300.5 тэрбум доллар

Нийт өрийн 2.0 хувийг эзэлнэ

Эх сурвалж: Federal Reserve Flow of Funds Accounts Note (2011 оны гуравдугаар сарын байдлаарх мэдээ)

Арилжааны банкууд

Америкийн Засгийн газрын өр: 301.8 тэрбум доллар

Нийт өрийн 2.1 хувийг эзэлнэ

Эх сурвалж: Federal Reserve Flow of Funds Accounts Note (2011 оны гуравдугаар сарын байдлаарх мэдээ)

Холбооны болон муж, орон нутгийн тэтгэврийн сангууд

Америкийн Засгийн газрын өр: 320.9 тэрбум доллар

Нийт өрийн 2.2 хувийг эзэлнэ

Эх сурвалж: Federal Reserve Flow of Funds Accounts Note (2011 оны гуравдугаар сарын байдлаарх мэдээ)

Хөрөнгөө богино хугацаагаар оруулдаг нээлттэй хэлбэрийн хөрөнгө оруулалтын дундын сангууд (Money Market Mutual Funds)

Америкийн Засгийн газрын өр: 337.7 тэрбум доллар

Нийт өрийн 2.4 хувийг эзэлнэ

Эх сурвалж: Federal Reserve Flow of Funds Accounts Note (2011 оны гуравдугаар сарын байдлаарх мэдээ)

Их Британи

Америкийн Засгийн газрын өр: 346.5 тэрбум доллар

Нийт өрийн 2.4 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Тэтгэврийн хувийн сангууд

Америкийн Засгийн газрын өр: 504.7 тэрбум доллар

Нийт өрийн 3.5 хувийг эзэлнэ

Эх сурвалж: Federal Reserve Flow of Funds Accounts Note (2011 оны гуравдугаар сарын байдлаарх мэдээ)

Муж, орон нутгийн засаг захиргаа

Америкийн Засгийн газрын өр: 506.1 тэрбум доллар

Нийт өрийн 3.5 хувийг эзэлнэ

Эх сурвалж: Federal Reserve Flow of Funds Accounts Note (2011 оны гуравдугаар сарын байдлаарх мэдээ)

Япон

Америкийн Засгийн газрын өр: 912.4 тэрбум доллар

Нийт өрийн 6.4 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

АНУ-ын аж ахуйн байгууллагууд

Америкийн Засгийн газрын өр: 959.4 тэрбум доллар

Нийт өрийн 6.6 хувийг эзэлнэ

Эх сурвалж: Federal Reserve Flow of Funds Accounts Note (2011 оны гуравдугаар сарын байдлаарх мэдээ)

Хятад

Америкийн Засгийн газрын өр: 1.16 их наяд доллар

Нийт өрийн 8 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Холбооны нөөцийн систем

АНУ-ын Төв банк болох Холбооны нөөцийн систем нь Засгийн газраасаа 1.63 их наяд долларын авлагатай. “Quantitative Easing programs” буюу валютын ханшийг тогтворжуулах хөтөлбөрийн үеэр тус улсын Засгийн газар ийм хэмжээний өр тавьжээ.

Энэ нь нийт өрийн 11.3 хувийг эзэлнэ. Хятадаас их гэсэн үг.

Эх сурвалж: Federal Reserve

Нийгэм хангамжийн сан (Social Security Trust Fund)

Америкийн Засгийн газрын өр: 2.67 их наяд доллар

Нийт өрийн 19 хувийг эзэлнэ

Эх сурвалж: US Treasury

Өндөр насны, тэжээгчээ болон ажлын чадвараа алдсаны тэтгэмж олгодог даатгалын сангууд тусгай бондуудад л хөрөнгө оруулдаг. Тэдгээр бондууд арилжаанд зориулагдаагүй байдаг боловч нийт өрийн ихээхэн хэсгийг эзэлдэг юм.

Эх сурвалж: Social Security Administration

Ингээд дүгнэлт хийхэд, гадаадын иргэд болон бусад орны Засгийн газрууд нийтдээ 4.514 их наяд долларын Америкийн өрийн бичгийг эзэмшиж байна. Гэвч нийт өрийн дийлэнх хэсгийг буюу 14 342 909 569 328.74 долларын өрийн бичгийг америкчууд өөрсдөө эзэмшиж байгаа билээ.

http://www.businessinsider.com/who-owns-us-debt-2011-7#