Стив Жобсын төрсөн эцэгт нь хэлэх ч үг олдохгүй байна гэнэ

Posted on October 7, 2011

2


Төрсөн эцэг Абдулфаттах Жандали

“Apple”-ийг үүсгэн байгуулагч, 56 настай Стив Жобсын араас дэлхий нийтээрээ гашуудаж буй энэ цагт түүнтэй хэзээ ч нүүр тулж уулзаж байгаагүй төрсөн эцэгт нь тодорхой хэлэх үг алга байна гэнэ. Ерөнхийдөө яг юу болсныг мэдсэн гэж ярьж байгаа Сириэс гаралтай, улс төрийн ухааны профессор, 80 настай Абдулфаттах Жандали “Надад үнэхээр хэлэх үг алга” гэж хэлсэн талаар “International Business Times” сонин мэдээлсэн байна.

Сануулж хэлэхэд, Стив Жобсыг хойт эцэг эх нь өсгөн хүмүүжүүлсэн ба тэд л түүнд уг нэрийг өгчээ. Стив ч тэдний өгсөн нэрийг дэлхий дахинаа мандуулж чадсан билээ. Стивийн төрсөн эцэг эх нь аспирантурт сурч байхдаа танилцан, гэрлээгүй байхдаа хүүхэдтэй болсон юм. Амьдралын хачирхалтай хувь тохиолоор тэд төрүүлсэн үрээсээ татгалзсан байдаг. Гэхдээ 10 сарын дараа албан ёсоор гэрлэж охинтой болжээ. Стив 27 насандаа төрсөн дүүтэйгээ анх уулзаж байлаа. Дүүг нь Мона Симпсон гэдэг. Тэрбээр алдартай зохиолч төдийгүй түүний бичсэн “Энд биш бол хаана ч яах вэ” гэх зохиолоор нь 1999 онд америкчууд кино бүтээн гол дүрд нь Натали Портман, Сьюзан Сарандон нарыг тоглуулсан юм.

Стивийн дүү Мона Симпсон

Дүүтэйгээ танилцсан явдал нь Стивд маш ихээр нөлөөлсөн гэдэг. “Ах бид хоёр их дотно байдаг. Би түүгээр бахархаад ханадаггүй юм” хэмээн нэгэн ярилцлагадаа Симпсон хэлжээ. Харин Стив дүүгийнхээ талаар ярихдаа “Бид бол нэг гэр бүл. Энэ гэр бүл миний амьдралд байгаа хамгийн сайн нөхрийн нэг. Бид бараг өдөр бүр утсаар холбогддог” гэж хэлж байжээ.

Стив Нью-Йорк орох бүртээ Монагийнд зочилж түүнээс төрсөн эцэг эхийнхээ талаар сонсдог байсан аж. Гэхдээ эцэгтэйгээ уулзъя гэж ер боддоггүй байв. Харин ээжийгээ зарим нэг арга хэмжээнд урьж байсан удаатай.

Стивийн төрсөн эцэг Жандали наймдугаар сард “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа анхныхаа хүүхдийг үрчлүүлсэндээ харамсаж явдгаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна хүүтэйгээ уулзах хүсэлтэй байгаагаа хэлж байв.

“Би Стивийг оройтойгүй дээрээ надтай уулзах байх гэсэн найдвар тээн амьдардаг. Цугтаа аяга кофе уух төдий цаг гаргасан ч би маш их жаргалтай байх болно” гэж хэлж байлаа. Харин эхний алхмыг өөрөө хийх гэхээр “сири бардам зан” нь хөдлөөд болохгүй байгаа талаар нэмж өгүүлсэн байв.

“Эхний алхмыг Стив хийх ёстой. Учир нь би түүний хөрөнгө мөнгөнд болоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байна. Би мөнгөөр гачигддаггүй ээ. Надад байхгүй ганц зүйл бол хүү. Надад хүү минь л хэрэгтэй байна” гэж Жандали хэлсэн байдаг. Энэ ярилцлагын дараа Жандали “Reno Gazette-Journal” сониноор дамжуулан хүүгийнхээ талаар олон нийтэд дахин юм ярьж байхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас нэг сонирхолтой баримтыг дурдаад байгаа. Тухайлбал, Стивийн өвчний талаар мэдээлэл гарах болсны дараагаар Жандали эмчилгээнд нь нэмэр болж магад гээд өөрийн өвчний түүхээ түүнд илгээж байсан гэнэ.

Өөрийнхөө зан төлөвийг төрсөн эцэг эхээсээ өвлөж аваагүй гэдэгтээ итгэлтэй байдаг талаар Стив хэдэн жилийн өмнө ярьж байлаа. Түүний туулсан амьдрал, олж авсан туршлагын ачаар тэрбээр өөрийгөө ийм хувь хүн болгож төлөвшүүлж чадсан гэж үздэг байв. Харин хойт эцэг эхийнхээ талаар ярихдаа тэднийгээ “цорын ганц төрсөн эцэг эх минь” гэж хүндэлдэг байсан юм.

Стивийн гэр бүл

Стив эхнэрийнхээ хамт

Стив эхнэр, хүүхэд, найз нөхөддөө тун элэгсэг ханддаг байсан хэдий ч дотны найзууддаа хүртэл хувийн амьдралынхаа нарийн ширийнийг дэлгэдэггүй байсан аж. Харин “ABC News” телевиз зарим нэг зүйлийг нь тодруулж чаджээ.

Стивийн ихэр охид

Дээрх телеви

Стив охин Лизийн хамт

зийн мэд

э

элснээс үзвэл, Стив Жобс 1991 онд Лорин Пауэллтай гэрлэхдээ тун даруухан ёслол зохион ба

йгуулсан аж. Хуримаа Калифорнийн Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийжээ. Хосууд Сан-Хосе, Са

н-Францискогийн хооронд орших Вудсайд хэмээх Силиконон хөндийгээс өмнө зүгт орших жижигхэн хотод амьдардаг байсан аж. Энэ гэр бүл гурван хүүхэдтэй – хүү Ридпол болон Эрин Сиенна, Ева хэмээх ихэр охидтой. Гэхдээ Стивд бас нэг охин бий. Лиза Бреннан Жобс охин нь 1978 онд буюу Стивийн 23 насанд нь төрсөн аж. Лизийн ээж нь их сургуульд Стивтэй хамт сурч байжээ.

“Fortune” сэтгүүлд бичсэнээр, Стив өөрийгөө үргүй гэж мэдэгдэн олон жилийн турш охиноо хүлээн зөвшөөрөөгүй аж. Тиймээс Лизийг тэжээхийн тулд эх нь хуруу хумсаа шимэн байж олсон хэдэн цаасаа хэсэгтээ л яс хураахад хүрдэг байсан гэнэ. Стив нэлээд хожуу Лизийг өөрийн охин гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Жобсын өдөр

Интернетийн ертөнцөд өдгөө stevejobsday2011.com гэсэн сайт мэндэлсэн байна. Сайтыг үүсгэн байгуулсан хүмүүс аравдугаар сарын 14-ний өдрийг Жобсын өдөр болгосон тухайгаа мэдээлжээ. Мөн шүтэн бишрэгчдэд нь хандан энэ өдөр Стивийн загвараар (хар өнгөтэй битүү цамц, цэнхэр жийнс, пүүз) хувцаслаж, энэ хувцастайгаа татуулсан зургаа Facebook, Twitter болон тус сайтад тавихыг уриалсан байна.

http://img.ibtimes.com/www/articles/20111006/226008_steve-jobs-death-2011-stevejobs-pancreatic-cancer-biological-father-syrian-reactions-how-did-steve-j.htm

http://ria.ru/society/20111006/450847058.html

http://www.thesun.co.uk/sol/homepage/features/3778186/First-chat-with-Apple-tycoons-dad.html

http://gma.yahoo.com/steve-jobs-dies-apple-chief-created-personal-computer-231337236.html

http://newsru.com/world/06oct2011/stevefather.html

http://stevejobsday2011.com/