Арай ч дээ. Хүний мөс ийм боллоо гэж үү

Posted on October 22, 2011

2


БНХАУ-д нэгэн аймшигт хэрэг гарсныг уншигчид та бүхэн өнгөрөгч өдрүүдийн мэдээллээс уншсан биз ээ. Ердөө хоёрхон настай охиныг хоёр ч машин дайраад (нэг машин нь бүр хоёр ч удаа дайрсныг эс тооцвол) зүгээр л нэг тэнэмэл нохой шиг үзэн, дайрчихаад юу ч болоогүй мэт яваад өгөв. Уг нь охиныг аврах боломж байсан юм билээ. Гэвч ийм хэрцгий хүмүүсийн уршгаар эмнэлгийн тусламжийг хожуу авсан бяцхан охин сэхэхгүй байсаар хорвоог орхисон байна.

Арай ч дээ. Хүний мөс ийм дорой боллоо гэж үү. Энэ зөвхөн хятадуудад хамааралтай зүйл биш байх аа. Дэлхийн хүн төрөлхтөнд хамаатай бус уу.