Нас барсныхаа дараа ч их хэмжээний орлого олсоор байгаа 15 од

Posted on October 28, 2011

0


“Forbes” сэтгүүл уламжлал ёсоороо нэгэн сонирхолтой чансааны жагсаалтыг нийтэлжээ. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч амьд хүмүүсээс ч илүү өндөр орлого олж буй одуудыг жагсаасан байна.

 

1.Майкл Жексон (Michael Jackson)

Энэ жилийн орлого: 170 сая доллар

Мэргэжил: хөгжимчин (хөгжмийн зохиолч)

Нас барсан огноо: 2009 оны зургаадугаар сарын 25

Хорвоог орхисон нас: 50

Нас баралтын шалтгаан: тун хэтрүүлсэн

 

Түүний байгуулсан “Mijac Music” хэмээх дуу бичлэгийн компани нь жилд нэлээд хэдэн сая долларын орлого олж байна.

 

2. Элвис Пресли (Elvis Presley)

Энэ жилийн орлого: 55 сая доллар

Мэргэжил: дуучин, жүжигчин

Нас барсан огноо: 1977 оны наймдугаар сарын 16

Хорвоог орхисон нас: 42

Нас баралтын шалтгаан: зүрх нь хаагдсан

 

Майкл Жексон попын хаан байсан учир нас барснаасаа хойш ч их орлого олдог байж болно. Харин Элвис бол рок-н-роллын хаан гэсэн алдраа үүрд хадгалах бололтой. Түүний хувийн эдлэн “Graceland” болон өнгөрөгч онд Лас-Вегаст эхэлсэн “Cirque du Soleil” шоунаас энэ жил чамгүй орлого орж ирсэн байна.

 

3. Мэрилин Монро (Marilyn Monroe)

Энэ жилийн орлого: 27 сая доллар

Мэргэжил: жүжигчин

Нас барсан огноо: 1962 оны наймдугаар сарын 5

Хорвоог орхисон нас: 36

Нас баралтын шалтгаан: тун хэтрүүлсэн

 

Монро бараг 50 жилийн өмнө хорвоог орхисон ч энэ хугацаанд орлого тасралтгүй орж байлаа. Энэ оны эхээр “Authentic Brands Group” компани Монрогийн хөрөнгийг зарцуулах эрх аван орчин үед дүрх төрхийг нь өөрчлөн харуулахыг зорин ажиллаж байна. Үүний нэг жишээ нь саяхан “J’Adore” үнэртэй усны сурталчилгаанд загвар өмсөгч Шарлиз Теронтой хамт Монрог тоглуулсан явдал юм (Эндээс үзнэ үү http://www.youtube.com/watch?v=JlXGz2bFNL4). “Authentic Brands Group”-ын дараагийн зорилго нь “Мэрилин Монро” нэртэй сүлжээ кафе байгуулах явдал ажээ.

 

4. Чарльз Шульц (Charles Schulz)

Энэ жилийн орлого: 25 сая доллар

Мэргэжил: хүүхэлдэйн киноны зураач

Нас барсан огноо: 2000 оны хоёрдугаар сарын 12

Хорвоог орхисон нас: 77

Нас баралтын шалтгаан: бүдүүн гэдэсний хавдар

 

Алдарт Снуупи нохой багтдаг “Peanuts” хүүхэлдэйн киноны цуврал нь түүнийг нас барсны дараа ч сая сая үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байна. Тэр хэрээрээ олон сая долларын орлого орж ирдэг юм.

 

5. Жон Леннон (John Lennon)

Энэ жилийн орлого: 12 сая доллар

Мэргэжил: хөгжимчин

Нас барсан огноо: 1980 оны арванхоёрдугаар сарын 8

Хорвоог орхисон нас: 40

Нас баралтын шалтгаан: аллага

 

Жон Леннон өдгөөгөөс 30 гаруй жилийн өмнө Нью-Йоркт алуулсан хэдий ч түүний дуу хөгжим одоо ч эзэндээ олон саяын орлогыг авчирсаар байна. Зөвхөн 2010 онд гэхэд л “Beatles” хамтлагийн цомог 1.6 сая ширхэг борлогджээ.

 

5. Элизабет Тэйлор (Elizabeth Taylor)

Энэ жилийн орлого: 12 сая доллар

Мэргэжил: жүжигчин

Нас барсан огноо: 2011 оны гуравдугаар сарын 23

Хорвоог орхисон нас: 79

Нас баралтын шалтгаан: зүрхний дутагдал

 

Тэйлор нь киноны сэтгэл татам гайхалтай одуудын сүүлчийн төлөөлөгч байлаа. Түүний зонхилох орлого нь “White Diamonds” хэмээх үнэртэй усны борлуулалтаас орж ирдэг. Энэ оны Зул сарын баяраар түүний үнэт зүйлс, урлагийн бүтээлүүд, тансаг даашинзуудыг нь дуудлага худалдаанд борлуулахаар төлөвлөж байгаа. Дуудлага худалдааны дараа Элизабет Тэйлор хэмээх брэнд нэрийг хэн эзэмших тухай асуудал шийдэгдэх юм.

 

7. Альберт Эйнштейн (Albert Einstein)

Энэ жилийн орлого: 10 сая доллар

Мэргэжил: эрдэмтэн

Нас барсан огноо: 1955 оны дөрөвдүгээр сарын 18

Хорвоог орхисон нас: 76

Нас баралтын шалтгаан: жам ёсны

 

Диснейлэндээс эрхлэн гаргадаг, хүүхдүүдийг багаас нь ухаантай болгох зорилготой “Baby Einstein” хөтөлбөр их орлого олдог аж. Үүнээс гадна Италийн “Banca Profilo” санхүүгийн байгууллага “Face Value” хөтөлбөрийн сурталчилгаандаа Альберт Эйнштейний хөргийг ашигласны төлөө, “Chrysler’s Ram” компани ухаалаг машиндаа түүний нэрийг ашиглаж буйнхаа төлөө, мөн “A.J.Morgan”-ы нүдний шилний компани “Эйнштейн” хэмээх шил үйлдвэрлэдгийнхээ төлөө орлого оруулдаг байна. Түүнчлэн А.Эйнштейнийг дүрсэлсэн “Nintendo DS” тоглоом 50 доллараар борлуулагдаж байгаа билээ.

 

8. Теодор Гейзель (Theodor Geisel)

Энэ жилийн орлого: 9 сая доллар

Мэргэжил: зохиолч

Нас барсан огноо: 1991 оны есдүгээр сарын 24

Хорвоог орхисон нас: 87

Нас баралтын шалтгаан: жам ёсны

 

Олноо Доктор Сью хэмээн алдаршсан хүүхдийн алдартай зохиолч Теодор Гейзелийн “The Bippolo Seed And Other Lost Stories” хэмээх номыг өнгөрөгч сард хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосон билээ. “Random House” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү ном нь Доктор Сьюгийн бусад номтой харьцуулашгүй өндөр эрэлттэй, нийтдээ 2.2 сая гаруй ширхэг ном борлогдсон байна. Хүүхдүүд амралттай байсан нь ч үүнд нөлөөлсөнгүй. Доктор Сьюгийн бүтээлүүдийг хэвлэх эрхийг “Universal Studios”, “Hallmark”, “Leapfrog” зэрэг байгууллагууд эзэмшдэг юм.

 

9. Жими Хендрикс (Jimi Hendrix)

Энэ жилийн орлого: 7 сая доллар

Мэргэжил: хөгжимчин

Нас барсан огноо: 1970 оны есдүгээр сарын 18

Хорвоог орхисон нас: 27

Нас баралтын шалтгаан: тун хэтрүүлсэн

 

Дэлхийн хамгийн алдартай энэ гитарчин нас бараад удаж байгаа ч түүний тоглолттой DVD-ээс байнга орлого орж ирдэг. Энэ жил түүний уран бүтээлийн дөрвөн CD-г гаргасан нь эзэндээ нэлээд орлого оруулжээ.

 

9. Стиг Ларссон (Stieg Larsson)

Энэ жилийн орлого: 7 сая доллар

Мэргэжил: зохиолч

Нас барсан огноо: 2004 оны арваннэгдүгээр сарын 9

Хорвоог орхисон нас: 50

Нас баралтын шалтгаан: зүрх нь хаагдсан

 

Шведийн зохиолч Стиг Ларссон “The Girl With The Dragon Tattoo” хэмээх зохиолоо хэвлүүлж амжилгүй нас барсан юм. Тиймээс “The Millennium Trilogy” цуврал нь ямар гайхалтай амжилт дагуулсныг үзэж чадаагүй билээ. Түүний номуудыг 44 хэлээр хөрвүүлэн нийтдээ 40 гаруй сая ширхэгийг борлуулсан байна.

 

9. Стийв МакКуин (Steve McQueen)

Энэ жилийн орлого: 7 сая доллар

Мэргэжил: жүжигчин

Нас барсан огноо: 1980 оны арваннэгдүгээр сарын 30

Хорвоог орхисон нас: 50

Нас баралтын шалтгаан: мэс заслын дараах хүндрэл

 

Нас барснаас нь хойш 30-аад жил өнгөрсөн ч тэрээр яг л амьд байгаа мэт алдартай хэвээр байна. Загварын ертөнцийн магнат болох “Dolce & Gabbana”, мөн нүдний шилний “Persol” пүүс зэрэг байгууллагууд бүтээгдэхүүндээ түүний нэрийг ашиглах эрх эдэлдэг нь чамгүй орлого орж ирэх эх үүсвэр болсоор байгаа. “Tommy Hilfiger” ч тэднээс дуталгүй Холливудын алдартай жүжигчинг энэ намрын загварынхаа дүр төрхөөр МакКуиныг сонгосон юм.

 

9. Ричардс Роджерс (Richard Rodgers)

Энэ жилийн орлого: 7 сая доллар

Мэргэжил: хөгжмийн зохиолч

Нас барсан огноо: 1979 оны арванхоёрдугаар сарын 30

Хорвоог орхисон нас: 77

Нас баралтын шалтгаан: архаг өвчин

 

Америкийн хөгжмийн зохиолч Ричард (Чарльз) Роджерсийг АНУ-ын урлагийн салбарт хэмжээлшгүй үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Тэрээр 900 орчим дуу, 40-өөд мюзиклын аяыг зохиосон хүн юм. Мөн телевиз, кинонуудад зориулан олон сайхан аялгууг зохиож байлаа. Тэрээр гол төлөв Лоренц Харт, Оскар Хаммерстайн зэрэг яруу найрагчидтай хамтран ажилладаг байсан юм. Түүний зохиосон “Blue Moon”, “This Can’t Be Love” зэрэг дуу нь хамгийн алдартайд тооцогддог билээ.

 

13. Жорж Харрисон (George Harrison)

Энэ жилийн орлого: 6 сая доллар

Мэргэжил: хөгжимчин

Нас барсан огноо: 2001 оны арваннэгдүгээр сарын 29

Хорвоог орхисон нас: 58

Нас баралтын шалтгаан: хорт хавдар

 

Алдарт “Beatles” хамтлагийн хамгийн залууд нь тооцогддог байсан Жорж Харрисон хайртай хамтлагийнхаа алдар цуугийн ачаар нас барсан хойноо ч орлого олсоор байна. Жон Ленноны адил өнгөрөгч онд 1.6 сая ширхэг борлогдсон “Beatles”-ийн цомгоос түүнд ч бас хувь хүртсэн. Амьддаа Ленноных шиг алдартай хит болохуйц дуу олныг зохиогоогүй тул мэдээж хэрэг түүний олсон орлоготой харьцуулахад хамаагүй багыг олжээ.

 

13. Бетти Пэйж (Bettie Page)

Энэ жилийн орлого: 6 сая доллар

Мэргэжил: жүжигчин

Нас барсан огноо: 2008 оны арванхоёрдугаар сарын 11

Хорвоог орхисон нас: 85

Нас баралтын шалтгаан: жам ёсны

 

Халуухан бүсгүйн дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд үлдсэн энэ эмэгтэй “Bettie Page” хэмээх хувцасны сүлжээ дэлгүүрүүдийг ажиллуулж байсан. Түүний нэрийн дэлгүүрүүд нь өдгөө ч Холливуд, Лас-Вегаст үйл ажиллагаагаа явуулсан хэвээр, эзэндээ орлого оруулсаар байгаа юм.

 

13. Энди Уорхол (Andy Warhol)

Энэ жилийн орлого: 6 сая доллар

Мэргэжил: зураач-дизайнер

Нас барсан огноо: 1987 оны хоёрдугаар сарын 22

Хорвоог орхисон нас: 58

Нас баралтын шалтгаан: мэс заслын дараах хүндрэл

 

Нас бараад 20 гаруй жил болж байгаа ч Энди Уорхол олонх сурталчилгааны гол нүүр царай хэвээр үлджээ. Загвар зохион бүтээгч Диана фон Фюрстенберг түүний нэрэмжит усны хувцаснуудыг үйлдвэрлэдэг. Харин “Pepe Jeans London” компани түүний нэрэмжит төрөл бүрийн бэлэн хувцас, гутал, цүнх зэргийг үйлдвэрлэж байгаа билээ.

http://www.forbes.com/sites/dorothypomerantz/2011/10/25/the-top-earning-dead-celebrities/