ЖОЛИГИЙН БАРУУН ХӨЛ

Posted on Гуравдугаар сар 19, 2012

1


-Анжелина Жолигийн баруун хөл интернетэд амьдарч байна-

Мартсан нэгэнд нь сануулахад, хэд хоногийн өмнө Холливудад жил бүр зохиогддог ээлжит кино наадам болж  “Оскар”-ыг тараасан билээ. Энэ үйл явдлын хамгийн их анхаарал татдаг үйл явдал нь (шагнал хүртэх жүжигчдийг зарлах, мөн шагнал гардуулах ёслолоос гадна) улаан хивсний ёслол байдаг. Дээдсийн хүрээнийнхний энэ удаагийн ёслолын ажиллагаан дээр найруулагчийн мэргэжлээр хүч сорьж байгаа жүжигчин Анжелина Жоли олны анхаарлыг ихэд татсан юм.

Жоли “Оскар”-ын шагнал гардуулах 84 дүгээр ёслолын ажиллагаанд ирэхдээ мөнхийн сонгодог гэж алдаршсан “Версачи” пүүсийн даашинзаар гоёсон байсан хэдий ч уншигч та анзаарсан бол энэ удаад бид түүний гайхалтай гоё хамбан даашинзны нь тухай ярихгүй. Энэ удаад олон хүүхдийн эх, Брэд Питтийн мөнхийн хайр, манай гаригийн хамгийн үзэсгэлэнт эмэгтэй гэгддэг энэ хатагтай олон түмэнд өөрийгөө болон даашинзаа хэрхэн сурталчилсан талаар өгүүлэх болно.

Дээрх ёслолын ажиллагаан дээр Жолигийн авахуулсан ганц ч атугай зургийг нь харсан хүн байвал юуны талаар өгүүлэх гэж байгааг гадарлах байх. Хэрэв та үзэж амжаагүй бол учрыг нь хэлээд өгье. Жолигийн тэр өдөр өмссөн даашинз нь нэлээд урт, бараг ташаа хүрсэн оноотой байсан. Тэгтэл Анжелина зогсч байхдаа үе үе, бүр хүмүүсийг залхтал нь онооныхоо завсраар баруун хөлөө гаргаж байв. Тиймээс ёслолын ажиллагаа дуусмагц загварын ертөнцийн шүүмжлэгчид бусад уран бүтээлчээс илүүтэй Анжелинагийн хөлний талаар идэвхтэй хэлэлцэж эхлэв.

Даашинзны онооны завсраар өвдгөө бага зэрэг нугалан яг ингэж

http://www.zap2it.com/news/pictures/zap-oscars-2012-red-carpet-pictures,0,2950664.photogallery?index=5

харуулан зогсохыг Жолид хэн зөвлөсөн нь тодорхойгүй. Хэн ч байлаа гэсэн үүнийг зөвлөсөн хүний амьдралд энэ явдал нэр алдрыг нь унагахын зэрэгцээ толгой эргэм амжилтыг нэгэн зэрэг авчирсан явдал болсон нь тодорхой. Юутай ч, “Оскар”-ын дараа Анжелина Жолигийн баруун хөл “хувийн амьдралаа хөөн” улмаар интернетийн алдартай хатагтай болон хувирлаа.

Эхлээд үл таних нэгэн Анжелина Жолигийн баруун хөлөнд зориулж Твиттерт блог нээсэн байв. Хошин маягийн @AngiesRightLeg гэх блогт Жолигийн баруун хөл өдөр тутмынхаа амьдралаа болон олны анхааралд өртөх дуртайгаа бичсэн байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар уг блогт 44 мянган хүн нэгдээд байна. Тухайлбал, “Би зүүн хөлтэйгээ нэлээд буу халсны эцэст дараагийн “Оскар”-ын үеэр түүнд боломж олгохоор шийдлээ” гэж мэдээлсэн байх юм. Бас “Би бол хөл. Над руу анхаарлаа хандуулаач дээ” гэж уриална. “Би энд байгаа шүү. Намайг битгий мартаарай” гэж сануулна. “Хүүе, хар даа. Би ч энд тэндгүй байна шүү” хэмээн баярлана.

Нээрээ л түүний зөв. Тэр хаа сайгүй байна. Фэйсбүүкийн хэрэглэгчид Анжелина Жолигийн баруун хөлөнд зориулан хэдийнэ блог нээжээ https://www.facebook.com/pages/Angelina-Jolies-Leg/244942492261298.

Үнэн хэрэгтээ маш олныг нээсэн байна http://www.google.ru/webhp?hl=ru&tab=nw#hl=ru&newwindow=1&sclient=psy-ab&q=jolie%27s+leg+facebook&pbx=1&oq=jolie%27s+leg+facebook&aq=f&aqi=&aql=&gs_sm=3&gs_upl=2674l3938l1l4184l8l8l0l0l0l0l139l786l5.3l8l0&gs_l=hp.3…2674l3938l1l4184l8l8l0l0l0l0l139l786l5j3l8l0&fp=1&biw=1280&bih=830&bav=on.2,or.r_gc.r_pw.r_qf.,cf.osb&cad=b.

Твиттер, Фэйсбүүкт түүнд зориулсан олон блог нээгдсэний хэрээр фотошопоор эвлүүлсэн зургууд олширчээ. Тухайлбал, доорх зураг дээр Жолигийн хайрт хань Брэд Питтийн тоглосон “Цус сорогчтой өрнүүлсэн яриа” киноны Луи цус сорогч баруун хөлөө харуулж зогсоно.

Харин энд “Оддын дайн” киноны гол дүрийн нэг Дарт Вейдер үзэсгэлэнт хөлөөрөө гайхуулна.

Америкийн Бүгд найрамдах намынхан ч дутсангүй.

Эвлүүлсэн зургийг маш олноор нь гаргасан тул тоолохын арга алга http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2107370/Angelina-Jolie-Oscars-2012-right-leg-pose-goes-viral.html?ito=feeds-newsxml. Энэ үйлдлийг сүүлдээ легбомбинг (legbombing) гэж нэрийдэх болжээ. Тэр бүү хэл, Анжелинагийн хөл нэгэн цагт скарлеттйоханccонинг хэмээх урсгал бий болсны адилаар фотозургийн урлагт бие даасан нэг урсгалыг бий болголоо. Олон нийтийн сүлжээнүүдэд Жолигийн зогсолтыг дуурайн авахуулсан зурагнууд жинхэнэ моодонд орж байна. Ялангуяа фотозургийн энэ шинэ урсгал эрчүүдэд их таалагдаж байгаа бололтой. Тэд одоо Жолиг дуурайн банзал, даашинз өмсөн зургаа татуулдаг болжээ http://www.asiaone.com/static/multimedia/gallery/120302_legbombing/images/pic24.jpg.

Үнэндээ “Оскар”-ын ёслолын ажиллагааны үеэр олны анхаарлыг ихэд татсан хүн нь ганц Жоли байгаагүй юм. Тухайлбал, тэр үдэш Женнифер Лопесийн хөхний талаар бас л багагүй шуугиад авсан. Холливудаас шууд дамжуулан үзүүлсэн энэхүү нэвтрүүлгийн үзэгчдийн олонх нь Лопесийн хөхний товч нь нимгэн даашинзны нь цаанаас нэвт харагдаж буйг олж харжээ. Тиймээс мөн л тэвчилгүй энэ завшааныг ашиглан Твиттерт Жей Ло-гийн хөх гэсэн нэртэй блогийг үүсгэж амжсан байна https://twitter.com/#!/JLosNipple.

Тэглээ гээд Твиттер дэх уншигчдын тоогоороо ч, фотозургийн хөгжлөөрөө ч залуу найруулагчийн хөл интернетэд Женнифер Лопесийн хөхнөөс илүү сайхан “амьдарч байна”. Энэ янзаараа бол ойрын ирээдүйд зураг авахуулахдаа баруун хөлөө харуулах үзэгдэл дэлхийн хэмжээнд моодонд орж үдэшлэг бүрийн хамгийн сонирхолтой зугаа нь болох вий.

http://lenta.ru/articles/2012/03/02/leg/