ХАРЬ ГАРИГИЙН ГЭМЭЭР АМЬТАД

Posted on Долдугаар сар 24, 2012

0


Харь гаригийн биет зөвхөн огторгуйд бус хүрээлэн буй орчинд ч бас бий гэж хэлж болно. http://www.huffingtonpost.com/ сайтад судлаач Бриони Уэстингхауз харь гаригийн гэмээр есөн амьтныг танилцуулжээ. Эдгээр амьтан үнэхээр өвөрмөц төрхтэй учраас харь гаригийн гэх сэтгэгдэл төрүүлэх аж.

Blobfish

Австралийн эргийн ойролцоо Энэтхэгийн далайд барагцаалбал 600-1200 метрийн гүнд амьдардаг амьтан. Уртдаа 30 см.

Энэ загас бүхэлдээ өөхнөөс бүтдэг учир хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй ч тоо толгой нь цөөрсөөр устахад хүрээд байгаа аж. Учир нь далайн гүнд амьдардаг наймаалж, хавчийг барихад Blobfish загас торонд нь хамт баригддаг байна. Blobfish загас үнэхээр муухай царайтай учраас интернетэд явуулдаг санал асуулгаар дэлхийн хамгийн өвөрмөц төрхтэй амьтдын жагсаалтыг тэргүүлсээр байгаа. Нөгөө талаар, уг жагсаалтыг тэргүүлдгийн ачаар түүнийг хамгаалах арга хэмжээг авахад асар их нөлөө үзүүлж байна.

Image

Fanfin Seadevil

“Сэнс шиг сэлүүртэй чөтгөр” гэж нэрлэгддэг энэ төрлийн загасууд үнэхээр мангас гэмээр царайтай. Биеийг нь урт мушгиа утасууд ороосон байдаг. Толгой дээрээ шилбүүртэй, шилбүүрний үзүүрт нь харанхуйд гэрэлтдэг бичил биетээр дүүргэсэн жижигхэн бөмбөлөгтэй. Жижиг загаснууд энэхүү гэрэлд хууртан ойртож ирэхэд нь Fanfin Seadevilмаш түргэн залгидаг байна. Энэ амьтан өөр ямар ч амьтанд байдаггүй үржлийн өвөрмөц аргатай. Тодруулбал, эр загас нь хурц шүдээрээ эмэгчнээ хазан түүний биенд уусан нийлж цусыг нь шимж амьдарсаар яваандаа үрийн шингэн боловсруулагч эрхтэн төдий болж хувирдаг байна.

ImageImage

Coffinfish

Энэ нийтлэлд орсон амьтдын адил далайн гүнд амьдардаг боловч сэлдэггүй, өчүүхэн сэлүүрүүдээ хөл болгон ашиглаж далайн гүнд алхаж явдаг амьтан юм. Авс шиг загас гэж нэрлэдэг хэдий ч үнэн хэрэгтээ гүйцэд боловсорсон хулууг санагдуулдаг. Энэ царай муутай загас аюул айсуйг мэдсэн даруйдаа их хэмжээний ус залгилж маш том болтол хөөх чадвартай учраас томхон загаснууд түүнийг залгиж чаддаггүй ажээ.

Image

Sea Pig

Тэнгисийн гахай гэж нэрлэгддэг энэ амьтны бие бүхэлдээ шавраар дүүрсэн байдаг. Гаднаас нь харвал амнаас нь хүний хуруу цухуйж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Далайн нилээн гүнд амьдардаг бөгөөд органик хог хаягдлаар хооллодог байна. Анх Антарктидийн эргээс олдсон аж. Уртдаа 10 см. Sea Pigийг сайн судлаагүй байгаа учраас түүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хомс байдаг.

ImageImage

Vampire Squid

Шумбагч аппаратуудад санамсаргүйгээр өртсөн үед нь цуглуулсан мэдээллүүдээр л түүнийг дүгнэж буй. Бусдаар бол бас л сайн судлагдаагүй байгаа амьтан. Vampire Squid биеийнхээ болон нүднийхээ өнгийг өөрчилдөг. Яг л унтраалга шиг бие нь нэг асч, нэг унтарна. Мөн л далайн гүнд гэрэл нэвтэрч чаддаггүй хэсэгт амьдардаг. Хавчийн төрлийн амьтдаар, тухайлбал сам хорхойгоор хооллодог бололтой. Гэхдээ амьдарч буй орчноор нь дүгнэвэл ер юуг ч иддэг байж болзошгүй.

Frilled Shark

Галавын үеэс өнөөдрийг хүртэл амьд байж чадсан эртний төрлийн махчин амьтан. Өөрөөр хэлбэл, дэлхий ертөнцөд динозаврууд ноёрхож байсан Цэрдийн галавын үед энэ загас бий болсон гэж үздэг. Эмэгчин загас нь эрээсээ том буюу уртаараа 2 м хүрдэг гэх судалгаа бий. Frilled Shark далайн гүнд 600-1000 метр нам газар амьдардаг учраас хүн хүрч судалгаа хийнэ гэдэг боломжгүй шахуу ажил. Гол төлөв наймаалжаар хооллодог. Энэ төрлийн загас хүнд аюул учруулах нь битгий хэл хүний барааг харж чадалгүй байсаар үхдэг ажээ. Зөвхөн өвчилсөн эсвэл үхэх нь ойртсон загасууд эрдэмтэд болон загасчдын хараанд өртдөг байна.

Image

Scaly Dragonfish

Харанхуйд гэрэлтдэг энэ загасыг Stomias Boas ч гэж нэрлэдэг. Энэ загас уртдаа л 32 см хүрдэг, Атлантын далайн дунд хавьд 1600 метрийн гүнд амьдардаг гэж үздэг хэдий ч түүнийг өөр газар харсан тухай мэдээллүүд ирж байсан аж. Том, жижиг загас, хавчаар хооллодог. Харахад зэвүүн царайтай мэт боловч хэт гүнд амьдардаг учир хүнд аюул учруулж чадахгүй гэж үздэг.

Pingpong Tree Sponge

Орчин үеийн дэнлүүг санагдуулам энэ амьтан ойролцоогоор 2600-3000 метрийн гүнд амьдардаг. Уртдаа 50 см хүрнэ. Түүнийг Калифорнийн эрэг хавиас олж харах боломжтой.

Image

Axololtl

Латин нэр нь Ambystoma mexicanum гэх агаад зарим тохиолдолд түүнийг “усны мангас” гэж нэрлэсэн нь бий. Урт нь 20-30 см. Мексикийн зарим нуур болон зарим тогтонги усанд амьдардаг. Бохирдсон усанд нэг хэсэгтээ амьдрах чадвартай. Шөнийн амьдралтай амьтан. Хорхой шавж, жижиг загасаар хооллодог. Өдөр нь уснаас холгүйхэн хуурай газар буюу газрын хагархай, модны үндэс болон мэрэгч амьтдын нүхэнд нуугдаж өнгөрүүлдэг. Шөнийг усны гүнд хөдөлгөөнгүй хэвтэж өнгөрүүлэхдээ ан хийнэ. Агнасан загасаа шууд залгин ходоодондоо 2-3 хоног боловсруулдаг. Ер нь амьдрах чадвар сайтай учир 2-3 долоо хоног өлсгөлөн байж чадна.

Амбистомаг хэдийнэ гэрт үржүүлээд эхэлсэн. Гэрийн нөхцөлд сайн үрждэгээс гадна 10-15 жил хүртэл амьдардаг. Байгальд бараг тааралдахаа больсон учраас CITES (Ховор болон устаж буй амьтан, ургамлын хууль бус худалдааг хянах тухай конвенци)-д устаж буй амьтны жагсаалтад бүртгэгдээд байгаа. Биологийн лабораторит амбистомаг төрөл бүрийн судалгаа, шинжилгээний ажилд ашигладаг. Өөрийг нь хооллож тэжээж буй хүнд амархан дасна. Хүний хурууг хазахыг оролдох хэдий ч шүд нь хүний арьсыг цоолж чадахгүй учир өвдөхгүй.

Амбистома маш сонирхолтой нэгэн шинжийг агуулдаг. Хазуулж шархатсан тохиолдолд хэдэн сарын дотор тухайн эрхтнээ нөхөн төлжүүлж чаддаг. Тэр бүү хэл, тархины тал хэсгээ нөхөн төлжүүлж чаддаг ажээ. Харин хөгширсөн буюу томорсон хойно энэ чадвар нь алдагддаг байна.

ImageImage

http://www.huffingtonpost.com/briony-westinghouse/9-animals-who-could-be-aliens_b_1429218.html

Нээлттэй эх сурвалжуудыг нэмж ашиглав

Дээрхээс гадна далайд өөр олон тооны өвөрмөц амьтад амьдардаг ажээ. Интернетэд тэдний зургууд бий. Уншигчиддаа http://geolog.at.ua/news/2008-07-15-154 сайтад танилцуулсан амьтдын зургийг хүргэж байна. Заримд нь өнөөг хүртэл нэр өгөөгүй байгаа ажээ.

ImageImageImageImageImageImageImageImageImageImageImageImageImageImageImageImage