Саудын тагнуулчид Асадыг олжээ

Posted on Нэг дүгээр сар 15, 2013

0


34-14-big

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Оросын аюулгүй албаны хамгаалалт дор байлдааны хөлөг онгоцонд амьдарч байгаа гэнэ. Энэ тухай Саудын Арабын “Аль-Ватан” сонин мэдээлжээ. Саудын Арабын тагнуулын байгууллагын эх сурвалж Асадыг гэр бүл, ойр дотно нөхдийнхөө хамтаар хөлөг онгоцонд амьдарч байгааг илрүүлсэн талаар мэдээлсэн байна. Тэрбээр тун зайлшгүй нөхцөлд л хөлөг онгоцоо орхиж явдаг бөгөөд Сирийг зүглэхдээ нисдэг тэрэг ашиглаж байгаа аж.

Тэрхүү хөлөг онгоц Сири, Оросын алины нь эзэмшил болох талаар дээрх мэдээлэлд дурдаагүй байна.

Сирийн Ерөнхийлөгч хөлөг онгоцонд амьдарч буй нь хоёр шалтгаантай гэж “Аль-Ватан” үзжээ. Нэгд, Асад хамгаалалтын албандаа найдахгүй байгаа аж. Хоёрт, түүний дэглэм яах аргагүй нуран унавал хөлөг онгоцоор зугтах нь хялбар байх ажээ. Саудын тагнуулын албаны эх сурвалжийн мэдээлснээр, Асад ОХУ-аас улс төрийн орогнол авч чадсан бололтой.

Тэгвэл Бельгийн хэвлэлүүдээр ч бас Сирийн Ерөнхийлөгчийг ойр дотны хүмүүсийнхээ хамтаар “Оросын хяналт дор” хөлөг онгоцонд амьдарч байгаа бөгөөд ихэнх цагаа Газрын дундад тэнгист өнгөрөөж байгаа талаар бичжээ хэмээн Оросын мэдээллийн “Новости” агентлаг мэдээллээ.

242962418589

 

 

 

Posted in: мэдээ