Browsing All Posts filed under »мэдээ«

Саудын тагнуулчид Асадыг олжээ

1 сар 15, 2013

0

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Оросын аюулгүй албаны хамгаалалт дор байлдааны хөлөг онгоцонд амьдарч байгаа гэнэ. Энэ тухай Саудын Арабын “Аль-Ватан” сонин мэдээлжээ. Саудын Арабын тагнуулын байгууллагын эх сурвалж Асадыг гэр бүл, ойр дотно нөхдийнхөө хамтаар хөлөг онгоцонд амьдарч байгааг илрүүлсэн талаар мэдээлсэн байна. Тэрбээр тун зайлшгүй нөхцөлд л хөлөг онгоцоо орхиж явдаг бөгөөд Сирийг зүглэхдээ […]

Цагдаа нар Ньютаунд болсон аллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгчээ

12 сар 17, 2012

0

АНУ-ын Коннектикут мужийн Ньютаун хотод 27 хүний амийг хороосон этгээд өмнө нь мэдээлж байсан шиг сургуулийн байр руу чөлөөтэй нэвтэрсэн бус харин дайрч орсон ажээ. Тус мужийн цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр энэ тухай ярьсан байна. Өнөөдрийн байдлаар, амиа алдсан бүх хүнийг ар гэрийнхнээр нь таниулж чадсан байгаа бөгөөд нэрсийг нь удахгүй […]

2011 in review

1 сар 1, 2012

1

The WordPress.com stats helper monkeys prepared a 2011 annual report for this blog. Here’s an excerpt: The concert hall at the Syndey Opera House holds 2,700 people. This blog was viewed about 25,000 times in 2011. If it were a concert at Sydney Opera House, it would take about 9 sold-out performances for that many […]

Тувад дэлхийн Монгол туургатнуудын бөхийн барилдаан эхлэх гэж байна

8 сар 11, 2011

0

Энэ сарын 24-27-ний хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион явуулах юм. Үүнээс наана Дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотноо […]

Америкийн “ААА”-г бууруулсан этгээд нь Ж.Сорос уу

8 сар 10, 2011

0

АНУ-ын зээлжих эрх ААА (гурван “а”)-аар хэмжигддэг юм. Харин энэ долоо хоногийн эхээр түүхэндээ анх удаа АА+ болтлоо буурсан нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд асар их шуугианыг дэгдээгээд байна. Эдийн засагч Б.Баттөмөрийн хэлснээр, АНУ-ын зээлжих эрх буурснаар хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш унаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хувьцаагаар авсан хөрөнгө үнэгүйднэ гэсэн үг. Ази болон дэлхийн бусад […]

Хятадууд амьгүй ургаар эм үйлдвэрлэдэг байжээ

8 сар 10, 2011

1

Саяхан Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятадад амьгүй ургаар эм хийж байгаа талаар цуу дэгдсэн юм. Үүнийг SBS телевизийн сэтгүүлчид эрэн сурвалжилж үнэнийг олж тогтоосон байна. Тус телевизийн сэтгүүлчид үр хөндөлтийн уршгаар болон төрөхдөө нас барсан хүүхдүүдийг эмийн үйлдвэрт зардаг эмнэлэг үнэхээр байдгийг илрүүлжээ. Энэ эмнэлгийн ажилтнууд хүүхдийг нас бармагц эмийн компаниудад даруй мэдээлдэг байсныг ч […]

ОУВС-ийн шинэ тэргүүнийг шүүхэд дуудна

8 сар 5, 2011

0

Францын шүүхээс Олон улсын валютын сангийн шинэ тэргүүн Кристин Лагардыг мөрдөн байцаах шийдвэрийг гаргажээ. Кристин Лагард өнөөгийн албан тушаалд томилогдохоосоо өмнө Францын Сангийн сайд байсан билээ. Францын шүүхийн гишүүд Лагардыг өмнөх албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байж болзошгүй  гэж сэжиглэж байгаа юм. Тодруулбал, хатагтай Лагардыг 2007 онд Францын бизнесмен Бернар Тапи болон Credit Lyonnais банкны хооронд […]