Browsing All Posts filed under »Орчуулгын нийтлэл«

Афганистан: анхдагч шалтгаан

10 сар 7, 2013

0

-Афганистаны тайван бус байдал юунаас үүдэлтэй вэ- Саяхан болж өнгөрсөн хоёр хоногийн гашуудлын үеэр афганчууд 1978 оны коммунист төрийн эргэлтийн үеэр амиа алдсан мянга мянган иргэнийхээ дурсгалыг хүндэтгэв. Тэдний нэрийг саяхан олж тогтоосон юм. 35 жилийн өмнө болсон энэ хэрэг тус улсад үймээн, самуун тасралтгүй дэгдэх үндсийг тавьсан ажгуу. Коммунист төрийн эргэлтийн дараа коммунизмыг эсэргүүцэгч […]

Шанхай ногоон

10 сар 7, 2013

0

Есдүгээр сарын 29-ний өглөө Хятад-ын Засгийн газар Шанхайдаа бүү хэл Хятаддаа хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэгт тооцогддог Пудун-д худалдааны чөлөөт бүсээ ёслол төгөлдөр нээв. 29 шоо км талбай бүхий уг бүсийг нээснээрээ тус орон эдийн засгийн либералчлалд чухал алхам хийсэн төдийгүй хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог эдийн засгийнхаа өсөлтийг түргэсгэж чадна гэж дотоодод нь болон хилийн чанадад […]

Энэ газар манайх байсан юм

10 сар 7, 2013

1

-Google Maps-т маргаантай газар нутгуудыг хэрхэн тусгасан байдаг вэ- Энэ долоон хоногийн эхээр Японы эрх баригчид орон нутгийн захиргаа, улсын их сургуулиуддаа хандан цахим хуудсууддаа Google Maps-ын газрын зураг ашиглахгүй байхыг зөвлөлөө. Япон улс өөрийнхөө эзэмшил нутгаа гэж тооцдог газруудын нэршлийг Google компани газрын зурагтаа буруу тусгасан байсан нь ийм хязгаарлалт нэвтрүүлэх шалтгаан болсон ажээ. […]

500 жил арчлуулаагүй дэлхийн цорын ганц цэцэрлэгт хүрээлэн

10 сар 7, 2013

1

Марти Пярсинен тэргүүтэй Хельсинкийн их сургуулийн хэсэг археологич Бразиль-ийн Акри мужид малтлага явуулж байгаа бөгөөд дэлхийн хөгжилд оролцож явсан боловч бидний үл мэдэх соёл иргэншлийг нээсэн тухайгаа саяхан зарлав. “Шинэ соёл иргэншил” гэдэг үгсийг өдөр бүр сонсоод байдаг зүйл биш. Гэхдээ Амазоны сав газар явуулж байсан археологийн судалгаануудыг үндэслэж үзвэл энэ нь тийм ч шинэ, […]

“Апофис”-оос үүдэн өрнөх жүжиг

1 сар 18, 2013

0

-“Бурхдыг мөхөөх астероид” дэлхийн хажуугаар мэдэгдэлгүй өнгөрчээ- Энэ сарын 9-ний өдөр “99942 Апофис” хэмээх сансрын биет (астероид) манай гаригаас 14.5 сая км зайд өнгөрөв. Маяачүүдийн “зөгнөл” биелээгүй, дээр нь шинэ жилийн баярын уур амьсгал дарагдаагүй байсан учир энэхүү үйл явдлыг хүмүүс анзааргагүй өнгөрүүлсэн гэж хэлж болно. Гэтэл энэ их чухал үйл явдал байсан. Яагаад гэвэл, […]

“Ариунтны нутаг”-ийг эзэгнэх Хан

1 сар 17, 2013

0

-Пакистаны генерал, исламистүүд төрийн эрхэнд гаргах хүнээ олжээ- Пакистаны Дээд шүүхээс Ерөнхий сайд Ража Первез Ашрафыг болон түүний 15 хамтрагчийг авлигын асуудалд сэжиглэн баривчлах, шүүхийн урьдчилсан сонсголд хүчээр авчрах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр тус оронд “хувьсгал” эхэлж буйг зарлан тунхагласан өдөртэй давхцан гарсан тул тун удахгүй Пакистаныг цочирдуулах шинэ шинэ үйл явдлууд гарна гэдэг нь […]

Малигээс Сомали хүртэл

1 сар 15, 2013

0

  -Саяхан болсон үйл явдлаас Франц улс Африкт нөлөөтэй хэвээр байгаа нь харагдлаа- Өнгөрөгч долоо хоногийн эцсээр Францын тагнуулын алба Сомали улсад тусгай даалгавар гүйцэтгэжээ. Францын элитийн салаа алан хядагчдаас өөрийн андаа суллаж авахыг оролдсон ч чадаагүй байна. Уг ажиллагааг нэгэн цагт Францын колони явсан Мали улсын хойд хэсгийг туйлын үзэлтнүүдээс чөлөөлөх нэлээд өргөн цар […]