Сүүлийн үед Оросын блогчдын дунд нэгэн сэтгэл дэнсэлгэсэн өгүүлэл тэнүүчлэх болов. Бичсэн эзэн нь тодорхойгүй учир ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Гэхдээ өнөөгийн хүмүүсийн зан авир, бодит амьдрал, чухал асуудлуудыг хөндсөнөөрөө энэ бэсрэг өгүүлэл үнэхээр үнэ цэнэтэйд тооцогдох болов уу. Эмэгтэй хүн бичсэн гэх энэхүү өгүүллийг хэрэв та орос хэлээр нь хэдийнэ уншсан бол дахиад нэг уншаад үзээрэй. Ердөө хэдхэн хормыг энэ нийтлэлийг уншихад зориулсандаа та лав харамсахгүй байх аа…
Нийтлэлийг доорх бичлэгийн аянд сонсвол танд илүү хүрэх байх гэж бодлоо. Та заавал сонсоорой.
***********************************************************************************************
Дэлхий ертөнцийг гоо сайхан тэр бүр авардаггүй ажээ. Ертөнцийг зөв хайрлаж чадсан тохиолдолд л бид энэ дэлхий дээр зөв амьдрах учиртай юм байна.
“Миний амьдарч байсан байрны оршин суугчид Царай муутыг ямар эрэмдэг, муухай амьтан байсныг анддаггүй байлаа. Царай муут гэдэг нь орон гэргүй, гудамжны муур.
Тэр энэ дэлхий дээр ердөө гурван зүйлд л дурладаг байсан юм. Амьд явахын төлөө тэмцэх, юу тааралдсанаа идэх, дээр нь хайрыг хүсэмжилдэг амьтан байв. Энэ цогц гурван хүсэл, мөн манай гудманд гэр оронгүй тэнүүчилж явсан зэрэг нөхцлүүд нь Царай муутын биед арилашгүй мөрийг үлдээжээ. Өөрөөр хэлбэл, гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр тэр маань өрөөсөн нүдтэй, өрөөсөн чихтэй болчихсон байлаа. Бас зүүн хөл нь нэгэн цагт бэртэж, яс нь өвөрмөц өнцөг үүсгэн эдгэсэн байсан тул муужгайн явдлыг харахаар булан тойроод явах нь уу гэх сэтгэгдэл үргэлж төрдөг байж билээ. Энэ бүхнээс гадна сүүлгүй болоод удаж байсан болохор сүүлнийх нь оронцог гэх өчүүхэн тасархай арай ядан цухуйж харагддагсан. Царай муутын толгой, бүр мөр нь хүртэл битүү шарх сорвитой байсан тул бараан саарал судалтай эр муурыг санагдуулдаг байв. Түүнийг харсан хэн бүхэнд “Пээ, яасан заваан муур вэ” гэсэн ганц л сэтгэгдэл төрдөг байлаа.
Байрны бүх хүүхдийг түүнд ойртохыг хориглодог байв. Царай муутыг харсан томчууд шил, чулуу нүүлгэн түүнийг хөөж тууна. Байр руу орохыг завдах болгонд нь резинэн хоолойгоор ус шүршинэ. Харин байр руу орсныг нь харсан тохиолдолд гаргахгүй, хашраахын тулд саврыг нь хаалганы завсар хавчуулж тамалдаг байв.
Хамгийн гайхалтай нь, Царай муут маань ямар ч тохиолдолд нэг л зангаараа байдаг байлаа. Ус шүршиж байгаа тамлагчийн сонирхлыг буурахаас нааш явалгүй, дуулгавартайгаар норж зогсоно. Харин хүмүүс түүн рүү элдвийн юм шидэн хөөж туухад хөлөө үрчин зогсох нь өршөөл эрж байна гэлтэй.
Хөөрхий минь, хүүхдүүд харагдвал байдаг хурдаараа чавхдан гүйж очоод толгойгоо саврандаа үрж өөрийг нь энхрийлж өгөхийг хүсдэг байсан сан. Өр нимгэн нэгэн нь түүнийг тэвэрч авбал талархсандаа зах, товч гээд хүрч болох бүх зүйлийг нь үмхлэн хөхдөг байлаа…
… Нэг өдөр хажуу байрны ноход Царай муут руу бөөнөөрөө улангасан дайрцгаасан юм. Гэрийн цонхоор нохдын хуцах чимээ, муужгайн тусламж хүссэн мэгшээ, нохдын эздийн “туу, туу” гэх турхирааг сонсоод би муужгайд туслахаар гэрээсээ гүйн гарав. Намайг очиход Царай муут маань маш их хазуулж цусандаа хутгалдан арай ядан амьсгалж байлаа. Цагираглан хэвтэж байхдаа тэр маань өвдсөндөө бас айсандаа дагжин чичирч байсан юм. Түүний нуруу, хөл, биеийн доод хэсэг нь авах юмгүй болжээ. Гунигт амьдрал нь төгсөх дөхөж байсан учир нулимс нь духан дээгүүр нь зам татуулан урсаж байв.
Би Царай муутыг тэврэн гэр рүүгээ гүйлээ. Түүний цээж нь хэржигнэн, амьсгаа нь давчдаж байгаа нь надад мэдрэгдэж байсан. Тиймээс гүйж явахдаа би түүний өвчтэй газруудыг нь хөндчихгүйг хичээж явав. Хөөрхий минь бие нь өвдөж байгаа хэдий ч чихийг маань долоохыг оролдож байсан сан.
Би нулимсандаа багтран амьсгаа ч авч чадахгүй байсан учир түр зогсоод түүнийг биендээ наан тэврэв. Царай муут миний алганд толгойгоо тавиад өрөөсөн нүдээрээ над руу харан … зөөлөн гиншив… Хөөрхий минь… бие нь ямар их өвдөж байгааг үл огоорон тэр маань надаас жаахан хайр хүссэн нь тэр байлаа. Эсвэл өөрийг нь жаахан ч атугай ойлгохыг хүссэн ч байж магад…
… Миний амьдралд учирч байсан бодгалиуд дотроос надад хамгийн үнэнч хайраа зориулж чадсан цорын ганц амьтан нь энэ муужгай байсныг би тэр үед мэдэрч билээ. Намайг хамгийн үнэнчээр хайрласан тэр амьтан энэхэн мөчид надад ямар хөөрхөн, өхөөрдөм харагдаж байв аа… Тиймдээ ч тэр маань өөрийнх нь өвдөлтийг намдааж чадна гэсэн итгэлээр над руу харж байсан сан…
…Царай муут маань намайг гэртээ хүрэхээс өмнө миний тэвэрт амь тавьчихсан юм. Тэр өдөр би үхсэн муужгайг өвдөг дээрээ тавин орцныхоо өмнө удаан гэгч нь сууж билээ…
Тэр өдрөөс хойш би олон зүйлийн талаар эргэцүүлж бодсон. Тэр азгүй эрэмдэг муур цэвэр ариун сэтгэл, хязгааргүй үнэнч хайрын талаарх миний төсөөллийг орвонгоор нь өөрчилж орхисон. Үнэн шүү. Царай муут маань надад хайр гэж юу болохыг мянган ном, лекц, яриануудаас ч илүү ихийг ойлгуулж өгч билээ. Тийм учраас би түүнд үргэлж талархаж явах болно. Түүний бие нь эрэмдэг байсан ч миний сэтгэл түүнээс доргүй сэвтсэн байлаа. Одоо үнэнчээр, сэтгэлээсээ хайрлах аргад суралцах цаг маань ирж. Дотны хүндээ сэтгэл дотроо юу ч үлдээлгүй бүх хайраа зориулж байх ёстой юм байна гэдгийг ухаарлаа.
Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг Царай муут шиг хайрлахыг л би хүснэ…”
http://asaratov.livejournal.com/2287135.html
PS: Дээрх өгүүллийг үгчлэн орчуулалгүй найруулга тал дээр нь илүү анхаарсан гэдгийг харгалзаж үзнэ үү.
Хэсэг эрдэмтэн амьтдын тархийг судалсны эцэст муурыг дэлхийн хамгийн ухаан муутай амьтдын нэгээр тодруулсан байдаг. Гэвч муурууд бодит амьдрал дээрээ хүнээс дутахгүй ухаан гаргах нь бий. Доорх бичлэг 2 жилийн өмнө интернетэд нэлээд шуугиулсныг уншигч та харсан ч байж магадгүй. 2010 оны хавар Туркийн Онтарио хотын нэгэн гудамд машинд дайруулсан найзыгаа сэхээх гэж зүрхэнд нь массаж хийж байгаа муурыг та доорх бичлэгээс үзээрэй.
mootsoo
Нэгдүгээр сар 5, 2012
Хамгийн сүүлд хэзээ ийм сайхан юм уншсанаа санахгүй байна. 😉
B.Uyanga
Нэгдүгээр сар 5, 2012
үнэн шүү. үе үе ийм өгүүллэгүүдийг уншихаар дотор цэвэршсэн юм шиг л болдог
Javhaa
Нэгдүгээр сар 5, 2012
uneheer saihan niitlel bolson baina. mash ih taalagdlaa
B.Uyanga
Нэгдүгээр сар 5, 2012
баярлалаа
gamerzmn
Нэгдүгээр сар 5, 2012
goy um niiteljee tnx
B.Uyanga
Нэгдүгээр сар 5, 2012
маш их баярлалаа
dd
Нэгдүгээр сар 5, 2012
vneniig helhed nairuulga ni jaahan tiim l yum..
B.Uyanga
Нэгдүгээр сар 5, 2012
яг хаанаа найруулга нь алдагдсан байна гэдгийг хэлж өгч тус болооч.
засах ёстой газар нь засъя
B.Uyanga
Нэгдүгээр сар 5, 2012
би чинь төгс хүн биш шүү дээ. засах газар нь засъя
dd-d
Нэгдүгээр сар 6, 2012
nairuulga ni yamar hamaatai yum, gol ni biye biyenee hairla geed bn a, oilgohgui bn uu uumbuu mini!!!!! chi ch chadkuul dee, yalzartsan dotortoi amitan.
нараа
Нэгдүгээр сар 5, 2012
nadad bol uneheer ih taalagdlaa. uneheer uruvdmuuur yumaa. mash ih uillaa.
harin deer bichsen DD-iin ugiig bvv too. iimerhuu uruvdmuur humuust
amitan hairlah uhaan baihgui, haa saigui tenej horon message bicheed
yawj bdag humuusiin negl biz.nairuulgiin aldaa garsan ch geh shig.
chi bol bur orchuuljch chadahgui dee.
uyanga setguulchid ajliin amjilt husyee
B.Uyanga
Нэгдүгээр сар 5, 2012
их баярлалаа
sarnai
Нэгдүгээр сар 5, 2012
unheer orovdmoor yumaa… ami tavisan gehiin orond amisgal huraasan gevel iluu naaldah yum shigee… minii bodol shuu bayarlalaa amjilt…
B.Uyanga
Нэгдүгээр сар 5, 2012
сэтгэгдлээ хуваалцаж амжилт хүссэнд их баярлалаа.
хүн биш болохоор нь “амьсгал хураах” гэсэн үгийг хэрэглээгүй юм аа.
гэхдээ амьтдыг бас тэгж хэлж болдог бол өгүүллэг дэх энэ үгийг засч болно оо.
g tree zaya
Нэгдүгээр сар 6, 2012
баярлалаа… Царай муутад дуралчлааа
баярлалаа
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
ккк их баярлалаа
sweet
Нэгдүгээр сар 6, 2012
yamar goyo yum be bi uridn hzee ch iim saihan oguulleg unshij bsngui tnx
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
их баярлалаа. Зочилж байгаарай
Reader
Нэгдүгээр сар 6, 2012
uneheer ih taalagdlaa bi bas muurand uneheer ih hairtai humuus nohoi l geed bdagch har bagasa muurtai osson bolhoor muurand iluu durtai. Muur er ni neg l tiim yaldam yalguun amitan Nicitonii yalguun geed duug sanagduulam hehe -)))
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
өнгөрөгч онд билүү дээ эрдэмтэд судалгаа хийгээд дэлхийн хамгийн хөөрхөн амьтнаар муурыг нэрлэсэн байсан шүү.
хөөрхөн амьтанд байвал зохих бүх шинж тэмдгүүд муурд байдаг гэсэн.
муур үнэхээр эрх, ялдам, хөөрхөн амьтан
tsahirmaa
Нэгдүгээр сар 6, 2012
ohin maani oorinhoo fb post-son,oguulliig unshaad uzeerei eej, bi bur megsheed uillaa gehleer ni,za yu tegj ohiniig mini megshuuldeg ba geed unshlaa. minii hooloi deer boon yum teeglechlee,estoi setgel,hundsun sedviig olj,orchuulsan uyngad talarhaj bainaa, ajlin amjilt.
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
сайхан урмын үг хайрласан танд их баярлалаа. танай гэр бүлд сайн сайхныг
хүсье.
bayaraa
Нэгдүгээр сар 6, 2012
uneheer goy oguulleg bn.humuus bid oorsdiigoo ene delhii drh hamgiin uhaantai gj barddag.gehde hun torolhtond bdaggui hamgiin erhem nandin hair ger bul uree hamgaalah setgel negdrel huuran meheldeggui zan zowhon amidatl bdag.nohoi ezniihe omnoos uhej chadna.gehdee nohoinii omnoos uhej chadah hun bgaa biluu….
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
ямар үнэн үг вэ. танд баярлалаа
ariunzaya
Нэгдүгээр сар 6, 2012
uneheer saihn ym bna bi uilchlaa
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
би одоо ч унших бүртээ уйлж байгаа. эргэн санагдаад болохгүй байсан
болохоор би бусад хүмүүст хүргье гэж бодон орчуулж тавьсан юм аа.
үнэхээр өрөвдөлтэй, басхүү үнэхээр сургамжтай
urna
Нэгдүгээр сар 6, 2012
huurhii amitan ih goy uguulleg bnoo
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
тийм шүү их баярлалаа
Төвшөө xD
Нэгдүгээр сар 6, 2012
Үнэхээр гоё!!!!
SkyG
Нэгдүгээр сар 6, 2012
Орос хэл дээр ямар байсан яг тэр янзаар нь тавичаач. Сонирхож үзий тэх үү
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
линк нь бнаш дээ. ороод үзчих
munguu
Нэгдүгээр сар 6, 2012
goyo bn… gol haragdah uzemj bish alivaa umnii dotood goo saihniig harj amidravla bidnii amidral iluu goyo boloh estoig oilguulj ugsun bn bayralalaaaa dahiad zunduug oruulj ogooroi
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
хичээе ээ 🙂
Анхаа
Нэгдүгээр сар 6, 2012
Үнэхээр сайхан өгүүллэг байна . Баярлалаа!
javhaa
Нэгдүгээр сар 6, 2012
bi muurtailda… tged ch teru ene uneher hetsuumaa
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
яг үнэн
saka
Нэгдүгээр сар 6, 2012
unexeer ix taalagdlaa.. nulimsaa barij diilsenguiee.. xoorxiidoo ter tsarai muut..
daagii
Нэгдүгээр сар 6, 2012
hamriin samsaa sharhiraad egee l tsurhirtlaa uiltsangui hmmm uneheer goyo niitlel baina bayarlalaa
Tuul
Нэгдүгээр сар 6, 2012
uneher uruldutei yumaa. taalagdlaa, saihan nairuulj saihn bichsen uguulleg bna. Ushuu ulam goyo goyo uguulleguud taviarai amjilt … LIKE
sg
Нэгдүгээр сар 6, 2012
goyo niitlel bn .setgeld hvrsen. bayarlalaa
duya
Нэгдүгээр сар 6, 2012
wow !!! aimar ih yum bodogduuljiin bayarlaa chamd
Тулга Энхтайван
Нэгдүгээр сар 6, 2012
уянга орос эх сурвалжийг нь өгөөч?
B.Uyanga
Нэгдүгээр сар 6, 2012
эх сурвалж нь дотроо байгаа шүү дээ.
Харагдахгүй байгаа юм уу?
http://asaratov.livejournal.com/2287135.html
zorigoo
Нэгдүгээр сар 7, 2012
bayrlaa yamar goy ym be. shan orchuulsan bn.
инээмсэглэл
Нэгдүгээр сар 7, 2012
маш их таалагдлаа. би уг нь мууранд дургүй л дээ яагаад ч юм их айгаад байдаг юм. тэгсэн зүгээр л энэ нийтлэлийг уншчаад доорх бичлэгийг нь үзчээд их юм бодлоо. бас жаахан уйллаа. энэ бүгдийг үзээд амьтан хүртэл хайрыг ингэж их нандигнаж байхад хүмүүс бид ханин ямар байгаа билээ дээ. хүмүүсээ бид чинь хүн шүү дээ. зүгээр л бүх зүйлсийг чинь сэтгэлээсээ хайралцгаая
B.Uyanga
Нэгдүгээр сар 7, 2012
санал нэг байна, баярлалаа чамд
E.Baigali
Нэгдүгээр сар 7, 2012
sain bnuu Uyngaa egchee uneheer, uneheer taalagdlaa. tiim shuu onoo uyiin zaluus za yr ni inenh ni tomchuuliin aash zan avir ymar aimar oorchlogdson geech. oorsdoo noyd haaduud ym shig l boddog ym shig bgaan. humuus bid nar chini biy biynee hairlah hundleh gdg ym haashaa alga bolood nuugdtsan ym be. minii bodloor ter erhem noyduud enehuu gaihaltai oguullegiig unshaasai gj huseh mini. amitad gdg chini iim aguu gaihaltai buteeluud shdee. humuusiig uiluulj chadaj bgaa enehuu oguullegiig bichsen tand ajliin ondort amjilt husey…
B.Uyanga
Нэгдүгээр сар 7, 2012
чамд их баярлалаа. ажил амьдралд чинь өндөр амжилтыг хүсье 🙂
E.Baigali
Нэгдүгээр сар 7, 2012
ene horvoo deerh amid ym bolgoniig hairlah, yr ni ym bolgoniig hairlaj yvah ymar saihan gee ch.
Чимдээ
Нэгдүгээр сар 8, 2012
Уянгаадаа улам илүү амжилт хүсье. Найруулга тийм ч муу биш бөгөөд харин ч чин сэтгэлээсээ хандсан нь ажиглагдаж байна.
B.Uyanga
Нэгдүгээр сар 8, 2012
их баярлалаа багш аа. миний блогт зочилсонд маш их баярлаж байна. танд ажлын өндөр амжилт хүсье :):x=D>
:):x=D>
Bindi
Нэгдүгээр сар 9, 2012
Ямар гунигтай юм бэ? Ийм гоё өгүүллэг орчуулж тавьсанд баярлалаа. Над шиг орос хэлэндээ муу хүмүүс бол олж уншихгүй шүү дээ. Баярлалаа Уянгаа. 🙂
zochin
Нэгдүгээр сар 9, 2012
smelly cat smelly cat
its not your fault :))
B.Uyanga
Нэгдүгээр сар 9, 2012
I think you’re wrong
Бито
Нэгдүгээр сар 9, 2012
Баярлалаа, сая найз охинтойгоо хамт уншаад… Тэр минь намайг чангаас чанга тэвэрсэн…
Алтангэрэл
Нэгдүгээр сар 10, 2012
Гайхалтай юма. Гол санаа нь царай муутад бус бидний сэтгэлд байна шүү дээ. Чин сэтгэлийн ариун хайр. Одоо үед гэх юмуу зарим хүмүүст үгийн гүн гүнзгий утга алдчихжээ. Ном уншаад байвал эргээд сэргэх байх гэж найдаж байна. Таалагдлаа.
hi
Нэгдүгээр сар 10, 2012
sn bnuu goi ogvvlleg shvv bi urid n monhzul gdg xvnii blogoos unshsan yum ldaa eniig tendes avsanu t?
B.Uyanga
Нэгдүгээр сар 10, 2012
үгүй ээ, энэ цэвэр миний орчуулга. хэд хэдэн блог авч тавьсан бна лээ.
эх сурвалж дурдаагүй бнуу
zagd
Нэгдүгээр сар 10, 2012
үнэхээр сайхан түүх байна энийг уншихдаа сэтгэл минь хөдөлж нулимс маань туслан байлаа ,,,,,,,,,хайр гэж үнэхээр том зүйл ,
xaagii
Нэгдүгээр сар 10, 2012
humuus bidnii amidral unendee odoo uyed yg l gadnaa gylantsag dotroo palantsag bolj bgaag sn haruuljee.odoonoos oorchloltiig hiiy
boldoo
Нэгдүгээр сар 10, 2012
ugvvllegeesee ilvv commentvvd n setgel ih tatlaa bvr uilah shahlaa.yaasan uyhan setgeltei hvmvvs ve kkk orond ni mongol huuchin kinonuudaa vzdeg bolov uu ,hatuu havtastai nom unshdag bolovu geh setgegdel turluu hvmvvsiin setgehvi ingej uurchlugduh gj huurhiii …
B.Uyanga
Нэгдүгээр сар 10, 2012
хүмүүсийг арай ч ингэж хэлж болохгүй байх аа.
jambal
Нэгдүгээр сар 11, 2012
mash saihan hvnii setgeld hvrsen baina bi ta nart mash ih talarhallaa nadad hair gej yu ve gedgiig uhaaruulsand
jambal
Нэгдүгээр сар 11, 2012
minii haygt orooroi jafar_lonely jambal
jambal
Нэгдүгээр сар 11, 2012
jafar_lonely shvv
Tuvshuu
Нэгдүгээр сар 13, 2012
Сайхан нийтлэл байна. Баярлалаа. Би муурнаас илүү нохойд хайртай байдаг юм. Гэхдээ энэ нийтлэлийг уншаад муур ч гэсэн их л хөөрхөн амьтан байдаг юм байна аа гэж мэдэж авлаа. Өөрт тань амжилт хүсье!
Gantulga
Нэгдүгээр сар 13, 2012
gaixaltai bailaa. mongoliin bux xumuus deerx uguullegiig unshix boltugai. thanks
tungaa
Нэгдүгээр сар 13, 2012
uneheer gaihaltai bailaa unshih tusam orovdmoor hairalmaar haramsah setgegdel turj bn dahin dahin unshmaar tiim l shan uguulleg bolj uilmaar….
zuzu
Нэгдүгээр сар 18, 2012
Setgel xondson sxan ogvvlleg bn….bayrlala
gerel
Нэгдүгээр сар 18, 2012
vneheer gaihaltai~
klassika
Нэгдүгээр сар 18, 2012
uneheer uyramaar setgel owdmoor yum
muuriig uzen yaddag zewuuun gej boddog humuus bugd eniig unshaasai, ene niitleliig orchuulj blogtoo tawisand mash ih bayrlalaa amjilt husey
uuganaa
4 сар 25, 2012
Сэтгэл их хөдөллөө хүн хүнээ хайрлахгүй цаг болсон шүүдээ. Амьтад тэгхэд бидэнд ингэж л нэгнийгээ хайрлах хэрэгтэй бдгийг үзүүлж байх шиг байна. Өрөвдмөөрч, хайралмаар санагдлаа баярлалаа
ninga
5 сар 8, 2012
hi uneheer gaihaltai oguulleg blaa bi bur zondoo l uillaa
uyngadaa bayarlalaa
zondoo olon iim goe oguulleguudiig niitelj bgarai
Olziibat Nansaltsog
5 сар 16, 2012
Гайхалтай сайхан өгүүллэг байна. Оруулсанд маш их баярллаа. Өгүүллэгийг уншихад ая үнэхээр нийцэж байна шүү.
shooter
5 сар 28, 2012
гоё
santi
8 сар 29, 2012
bayarlaa
batu
Есдүгээр сар 22, 2012
End odoo uy olood unshchihvaa, iim saihan zohiol, iim setgel hudlum zuil baidag uym uu. Bayarlalaa chamd, bid chine ernu uy unshaad uy bodood yaj amidraad baigaa uls ve, uuruusuu ichih shig bolloo. Uneheer saihan niitlel baina.
zaya
Аравдугаар сар 5, 2012
zondoo uilla goy bols
n bn amjilt
daria
Аравдугаар сар 13, 2012
баярлалаа үнэхээр хүний сэтгэлд хүрсэн өгүүллэг байна
Tuvshin
Нэгдүгээр сар 31, 2013
hun huneeree baih tuhai super message ugjee.. Bayarlalaa
Jackie
Нэгдүгээр сар 31, 2013
Cuddly Kitty Is Deadlier Than You Think domestic cat with a European rabbit. Domestic and feral cats are significant predators of a wide range of prey species, including rabbits.
xumuusee ene bol zugeer l xudalaa zoxiomj Muur bol jinxene ayultai amitan shuu!!!
Batstetseg
Нэгдүгээр сар 31, 2013
Их хөөрхөн орчуулжээ. Баярлалаа. Яг ийм , хүн чанарыг хөндсөн бүтээл хүмүүст хүргэх хэрэгтэй байна. Надад нэг санаа төрлөө… Чи миний хаягаар бичвэл би санаагаа чамтай хуваалцах болно.
era
Зургаадугаар сар 22, 2013
Bi hezee ch martahgui. Uneheer ih setgel hodolloo. Enehuu oguullegiig tawisand talarhlaa. Uuniig unshaad ene tsarai muut ni delhii maani ym shig sanagdlaa
erza
8 сар 15, 2013
bi ene uguulgees humuus ymar neg zuliin zurh setgeliig ni uutalj uzdeggui hemee oilgoloo suuld say l neg ym uillaa odoo l goo saihang oilgoloo
Gia
8 сар 27, 2013
vnexeer 1zviliig bodogduulaxaar zviliig olj unshlaa uuriin erxgvi uillaa hehe olon saixan zviliig bidendee xvrgej uxaaral medleg xairlaj bgaarai Uyngaa amjilt
bolor
Арван нэгдүгээр сар 29, 2013
Uneheer ih uilj unshlaa minii kitty l nudend haragdaad blaa ene goe uguullegiig orchuulj ogsond bayrlalaa
anha
12 сар 22, 2013
Ymar hvchtei setgel hodlogsn niitlel we .eo haha ooroosoo iim ih nulmis gardag bsnig medsngvi bvvr der maini newtreh shahj
tuul
Нэгдүгээр сар 2, 2014
https://www.facebook.com/groups/muujgai/629782990390485/?comment_id=629787033723414¬if_t=group_comment
tuul
Нэгдүгээр сар 2, 2014
https://www.facebook.com/groups/261707593929140/
davak
Нэгдүгээр сар 2, 2014
goy uguullege bna amijilt
Jirgeech
Нэгдүгээр сар 3, 2014
uguullegee unshaal…daraa n muurnii bichleg uzeel nulims garj bnshuu
OBD
Нэгдүгээр сар 3, 2014
uilsanchguildee gexdee saixan niitlel bainaa amitan bvr xuurxunshdee amitan bur l biy biynee xairladag
MNX
Нэгдүгээр сар 3, 2014
unexeer yum bodogduulaxaar niitlel bna orchuulj ugsn xundee bayrlalaaa nairuulga ntr n mini xuvid zuer l yum shg bailaa 🙂
tsatsaa
Нэгдүгээр сар 5, 2014
Zunduu uillaa hvn gej amitan hamgiin aimar hargis amitan shvv
Tulga
Нэгдүгээр сар 5, 2014
uilah shahlaa bayrllaa :)))
ayanga
Нэгдүгээр сар 5, 2014
orovdmoor yum aa
анхаа
Нэгдүгээр сар 5, 2014
Талархая
ZXC
Нэгдүгээр сар 5, 2014
uneheer ih setgegdel uldeelee tanid unheer ih bayrlaa. 😉
moogii
Нэгдүгээр сар 5, 2014
үнэхээр гоё юмаа би бүүр уншаад зөндөө уйллаашдээ
Баярлалаа
Нэгдүгээр сар 5, 2014
Бидний олонх нь баян, амжилтаар дүүрэн, хүчтэй, гоо үзэмжтэй явахыг хүсдэг билээ. Харин би ганц л зүйлд тэмүүлэх болно. Бусдыг Царай муут шиг хайрлахыг л би хүснэ…”Агуулга өгөх гэсэн санаа төгсгөл гайхалтай болжээ.Үнэхээр их таалагдлаа Хүн амьсгал хураахдаа хэр их хайрлалаа хэр их аялалаа гэдэг 2 л асуулттай тулгардаг гэж бичсэнг уншиж байсын байна.Би хувьдаа бусдыг үргэлж хайрлахыг уучлахыг хичээдэг.Гарз дээр зам тавилгүй өнгөрсөн жолоочийг хөөрхий минь амь тавин яарах чухал хэрэгтэй л байгаа болоод ингэж яваа байхдаа бурхан ивээг, гудманд хөл дээр гишгэчихээд муухай хараад явах ахыг хараад банкны өр нь нэхэгдсэн л юм байлгүй дээ санасан зүйл нь бүтэх болтугай ч гэдиймуу заавал уучлах нэг шалтгаан бодож олоод араас нь ерөөл хэлдэг.Энэ нь надад ямар амар гээч…Бусад хүмүүс ч бас тэгдэг л байхдаа.
saraa
Нэгдүгээр сар 5, 2014
Tesehgvi uilchihlaa.. byrlalaa
jaka
Нэгдүгээр сар 5, 2014
zondoo uillaa uneheer goy niitlel bn tnx
GZ
Нэгдүгээр сар 5, 2014
Setgel hodlood ooriin erhgvi megshchlee
adwa
Нэгдүгээр сар 5, 2014
Найруулга эдрийг нь анзаарсангүйэ, өрөвдөлтэй юм аа.. Гэхдээ тэр сүүлийн бичлэг илүү байх шиг байна (Миний бодол).
huygaa
Нэгдүгээр сар 5, 2014
үнэхээр гоё нийтлэл байна 🙂
temuujin
Нэгдүгээр сар 5, 2014
uyangadaa bayrlalaa. Amiddaan bie bieneen hairal gdg ugiig zgr ch neg heleegui gdg dahin batalj ogsond.
Don' t stop my dream
Нэгдүгээр сар 6, 2014
mash goy setgel zoolorchixloo bayarlalaa
enkhjargal
Нэгдүгээр сар 6, 2014
ter nziigaa sereeh gej bgaa muur l yneheer setgel hudulguluu. ter biden shig surch bolowsorch nargij tsengej arhi uuj tamhi tataj hulgai hiij hun deeremdej busdiin amidrald yamr negen baidlaar gai bolohiig huseegui, zgr l ter oort ni gantshan heregtei nziigaa l ooriinhooroo amidruulahiig hicheej bn. uilah ch enuuhen baila
haha
Нэгдүгээр сар 6, 2014
Ter door ni bgaa bichleg zurhnii massaj bish heelteh geed bgaa er muur shig haragdaad bhiin, Manai ovoogiin muur em muuran deer garchaad yag ingeed bdgiishd
toogii
Нэгдүгээр сар 6, 2014
muuriig hamgiin uhaaan muutai amitan gj sudlaachid togtooson gjee…teguul hamgiin uhaantai ni boloh humuus bid amitang baitugai bie biyee yaaj hairlaj bgaagaaa bodmoor ….
1
Нэгдүгээр сар 6, 2014
shan oguulleg bn uruvdmuur yum
Азаа
Нэгдүгээр сар 6, 2014
сэтгэлийн утас хөндөж чадлаа,,,нулимс урсч сэтгэлд нэг юм үлдэж байгаам шиг зүрх хөндүүрлэж байна,,,баярлалааа,,хүн бүр дотроо нэг зүйлийг бодож 2ыг эргэцүүлэх байх хэмээн сэтгэл зүрхнээсээ хүсэж байна,,баярлалаааа
monhjin
Нэгдүгээр сар 6, 2014
Íóëèìñàà áàðüæ ÷àäàëã¿é ñàä òàâüëàà
Tamiraa
Нэгдүгээр сар 7, 2014
Muur hamgiin hair hurgem jinhen eznee hairladag amitan shde.Minii hamgiin hairtai amitan
muugii
Нэгдүгээр сар 8, 2014
uneheer saihan goy sanagdlaa !!!
dashka
Нэгдүгээр сар 11, 2014
uneheer ix talarhlaa, taalagdlaa. hicheel zutgel gargan bj orchuulan niitelsend. hairiin une tsene gj eniig heleh bhda. amiddaa amid bga negniigee hairlatsgaay.
DP
Нэгдүгээр сар 14, 2014
Орос хэл лаг мэддэг болох гэж худлаа том дуугараад байгаад усан толгойтнууд дуугүй байгаарай. Энэнээс илүү найруулгатай орчуулна гэж юу байдаг юм. Таалагдахгүй байгаа бол дуугүй бай.
Ystoi goe uguulleg baina
Нэгдүгээр сар 14, 2014
Ystoi goe uguulleg baina barag uilah duhluu muurand ih hairtai bolhoor uruvduud uilah shahlaa ystoi goe uguulleg bna tnx
Adiya
Нэгдүгээр сар 15, 2014
olon olon hun unshaasai say sayaaraa unshigtun uhaaragtun
Ася Ася
Нэгдүгээр сар 20, 2014
uiallashdeee
Nika Zoy
Хоёрдугаар сар 1, 2014
bayrlla vnheer ih setgel hodollo shuud nulimar ursaj bn
soko
Хоёрдугаар сар 2, 2014
uneher ih yum bodogduulj bnashu bayrlalaa zarim zaluuchud hereggui face uhaj bsanaas heregtei zuilse olj haij unshuj uzej bgasai
zochin
Хоёрдугаар сар 10, 2014
humuusd amitang hairlah setgel ugsun saihan uguulleg bn eniig unahsad aminiig iluu ih hiarlan gdgt itgeltei bn
очироо
Аравдугаар сар 19, 2014
үнхээр сайхан юмаа хүмүүсээ нээрээ л амьд дээрээ бие биеэ хайрлаж хүндэлж халамжилж гомдоохгүй байцгаая
Zochin
Аравдугаар сар 20, 2014
Ямар сайхан өгүүллэг вэ?амьдрал өөрөө бидэнд бүх зүйлийг заах юмдаа. Энэ дэлхий дээр энэ царай муутай муужгай шиг хүмүүс хичнээн их байгаа бол !!!!!!!!!!
tuke
Аравдугаар сар 21, 2014
saihan ogvvlleg bnaa
Жаргалдэлгэр
7 сар 22, 2015
Үнэхээр сайхан дотор онгойгоод л явчихлаа таны бичсэн өгүүллэгийг шэйрлэсэн найздаа баярлалаа хайрыг бага ч атугай надад дахин мэдрүүлсэнд баярлалаа. Энэ өгүүллийг уншсан бүх хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгаагаа бизээ.
Muugii
Нэгдүгээр сар 14, 2017
Haramsaltai tvvhch surgamj hairalsand bayrlla hvn deregdeh hairiig dendvv holoos haij ywdagiig oilguullaa mash ih bayrllaa
Seegii
4 сар 3, 2017
zohiolch ni ymar hun bdg be