Browsing All Posts published on »12 сар, 2012«

Б.Березовский: Оросын Мөрдөх товчооны шалгалтаас айх юм алга

12 сар 27, 2012

0

-Березовский ОХУ-ын Олон нийтийн радио, телевизийн компанийн бүтээсэн киноны талаар шүүхэд хандах эсэхээ шийдээгүй байна- Англид амьдран суугаа бизнесмен Борис Березовский Оросын Мөрдөх товчооноос явуулах гэж буй шинэ мөрдлөгөөс айхгүй байгаа тухайгаа “BBC” агентлагт мэдэгджээ. Мөрдөх товчоо өнгөрөгч ням гаригт Оросын телевизийн “Россия-1” сувгаар гарсан эрэн сурвалжлах баримтат киног үндэслэн Б.Березовскийг шалгах төлөвлөгөөтэй байгаа бололтой. […]

Фидель Кастро У.Чавестай салах ёс хийгээд эхлэв үү

12 сар 26, 2012

0

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн эргэн тойронд их ноцтой үзэгдлүүд өрнөх боллоо. Тухайлбал, тус улсын Парламентийн дарга Дьосдадо Кабельо, Уго Чавесийг Ерөнхийлөгчөөр өргөмжлөх ёслолын ажиллагааг аль болох хойшлуулахыг оролдож байна. Үүнийхээ шалтгааныг Чавесийн эрүүл мэндтэй холбон тайлбарлажээ. Гэвч Ерөнхийлөгчийн ойр дотно хүрээний хүмүүс эсрэгээрээ Кабельог Уго Чавесийн үхлийг хүлээж байгаа гэж үзэж байна.    Нам гүмхэн […]

Энэ хэрэгт “миний” гяндан хамаагүй

12 сар 26, 2012

0

-“Бутырка”-ийн орлогч даргыг Магнитскийн үхэлд буруугүй гэж үзэв- Энэ сарын 24-нд Москва хотын Тверской дүүргийн шүүхэд Бутырскийн гяндангийн орлогч дарга асан Дмитрий Кратовт холбогдох хэргийг хэлэлцжээ. Ялын төлөвлөгөөнд түүнийг ажилдаа хайнга хандсаны улмаас хуульч агсан Магнитский нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэтэл хоёр талыг мэтгэлцсэний дараа прокурор ялын дүгнэлтээ гэнэт өөрчлөн Кратовыг […]

Х.Клинтоны орыг залгах Жон Керри гэж хэн бэ

12 сар 24, 2012

0

Өнгөрөгч долоо хоногийн эцсээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төрийн нарийн бичгийн даргын орон тоон дээр сенатч Жон Керриг нэр дэвшүүлж буйгаа зарласан билээ. Обама хэлэхдээ “Нэг талаас нь авч үзвэл, Жоны туулсан амьдрал энэ үүргийг гүйцэтгэхэд бэлтгэл болж өгсөн гэж хэлж болно” хэмээсэн. Үнэндээ ч Керригийн албан тушаалын өсөлт хоёр чиглэлээр өрнөсөн гэхэд болно. Нэг […]

Аятайхан дамшиг

12 сар 24, 2012

1

Дэлхийн кинотеатруудад саяхан “Хоббит. Гэнэтийн аялал” хэмээх кино нээлтээ хийсэн билээ. Уг кино нь Толкиний зохиолоос сэдэвлэн, “Бөгжний эзэн” киноны үргэлжлэл болох үлгэрийн гурвалсан киноны эхний анги бөгөөд мөнөөх л Питер Жексон найруулсан юм. Ингээд Голлумын дүрийг үргэлжлүүлэн бүтээсний сацуу киноны хоёрдугаар найруулагчаар нь ажилласан Энди Серкистэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.   -“Хоббит” кинон дахь […]

Наполеоныг Оросууд дараагүй

12 сар 24, 2012

2

Бидний сайн мэдэх түүхээр бол Наполеон 1812 онд Орос руу довтолж цэргийн хохирол нэг их амсалгүй Москваг хүртэл давшин явсан ч оросууд нийслэлийнхээ ¾ -ыг нь шатааж түүний армийг хоол хүнсний нөөцгүй болгож дөнгөсөн учир Наполеон ухарсан гэж бид заалгаж явлаа. Улмаар ухарч явахдаа Наполеоны арми оросын хахир өвлийг даагаагүй гэж ойлгож явсан. Оросууд Наполеоныг […]

Цагаан хоол гэдэг Энэтхэгийн хараалаас салах цаг нь болжээ

12 сар 21, 2012

2

-Дэлхий нийтэд тулгаад байгаа цагаан хоол нь энэтхэгчүүдэд ч, тэдний үхэр сүрэгт ч ашиг тусаа өгөхгүй байна- Сурах бичгийн тал дээр мэргэшсэн Энэтхэгийн нэгэн алдартай хэвлэлийн газраас саяхан нэг ном хэвлэлтээс гаргажээ. Уг номонд мах иддэг хүмүүсийг залилан хийх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх чадвартай худалчид гэж тодорхойлсон байв. Гэтэл энэ номыг 11-12 настай хүүхдүүдэд зориулж бичсэн […]

Орос яагаад Монгол Улс шиг биш юм бэ

12 сар 21, 2012

8

(“Московский комсомолец” сонины сэтгүүлч В.Иноземцевийн нийтлэлийг орчуулан хүргэж байна). -Нэгэн цагт хоцрогдсон гэж цоллуулж явсан хөрш орон маань ардчиллын буянд эдийн засгийн өсөлтөө эрчимтэй хөгжүүлжээ- Саяхан даа, Оросын улс төрчид “бахархах” нэгэн зүйлтэй болоод авсан. Дэлхийн орнуудын авлигын хэмжээг харуулсан жагсаалтад манай орон 10 байраар дээшилснээр Гондурас улстай эн зэрэгцэв. Байгуулсан энэ “гавьяа”-г нь улс […]

Өмнөд Солонгос эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох уу

12 сар 19, 2012

1

-Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль болж байна- Өмнөд Солонгосын иргэд И Мён Бакаар таван жил удирдуулаад залхсан бололтой. Чухамхүү ийм уур амьсгалд өнөөгийн сонгууль өрнөж байна. Тиймээс ялах магадлалтай хүмүүсийг танилцуулахаасаа өмнө И Мён Бакийн удирдсан он жилүүдэд дүгнэлт хийгээд үзэцгээе. Юуны өмнө сануулахад, Өмнөд Солонгосын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн албан тушаалыг ганцхан удаа таван жилийн хугацаатай […]

Романовын гэр бүлийн сүүлчийн оньсого

12 сар 19, 2012

0

1918 он. Долоодугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө. Большевикүүд Екатеринбург хотноо хааны гэр бүлийг хүйс тэмтрэв. Гэр бүлийн бүх гишүүнийг хороосон уу? Тийм гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Гэвч үүнд бат итгэлтэй байж болохгүй нь. 1918 оны гуравдугаар сарын 3-ны өдрийг нэхэн саная. Энэ өдөр Большевист Засгийн газар Брест-Литовск хотноо Европын гол гүрнүүдтэй энхийн […]